Дуучин С.Жавхлангийн “Үгийн утгын тайлбар”-аас

998380_138743246324923_774114512_n Ugluu.mn сайт нь МУГЖ, дуучин Самандын Жавхлангийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр түүний “Үгийн утгын тайлбар”-уудыг  цуврал болгон хүргэж байна. Зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлахыг хориглоно. 

Найзуудаа урлагийн хүний хувиар та нартаа өнөөдөр зарим хөгжим ямар утга учиртайг тайлж байна.
Ятга: “Ятга”-х уяраах.
“Нэгэн ухаант бүсгүй эр нөхөрөө дайлаар явах гээд байхад нь битгий яв гэж өвдөгийн дэрлэн сууж “ятга”-саар байгаад өвдөг дээрээ тавьж тоглодог уярам сайхан хөгжим болон хувирсан гэдэг” гэх мэт хууч яриа, домгууд нутаг нутагт олон янзаар яригддаг. Ятга хөгжим эгшиглэсэн газар энх амар амгалан, элэг бүтэн заяаг дуудаж байдаг юм гэнэлээ…

Хуучир: “Хууч-ярь” хуучлах түүх домог хүүрнэх.
/хөгжим бүрийн домгийг бичихээр хэт их болох гээд байна заримаас нь бичлээ/

Шударга: “Шууд-арга” Шуудхан аргалах аргадах. Аргын ухаанаар билиг ухаанд хөтлөх.

Морин хуур: Морийг орлуулж мууг хуурч зайлуулах номхруулах.
Хамгийн их эр шинжийг агуулсан дэлхий дээр цорын ганц амьтан бол азарга, эр адуу. Ертөнцийн бүх амьтад эрэгтэй хүн ч мөн ялгалгүй хөхтэй байдаг. Тэгвэл эр адуу ямарч хөхгүй байдаг. Тийм ч учраас Монголчууд адуугаа шүтэн дээдэлдэг. Азарга зэлэн дээрээ ганц янцгаахад тэр хотноос бүтэн сардаа муу муухай арилан зайлж байдаг, мөн азарга янцгаахад ямарч догшин лус савдаг айж номхордог гэдэг. Монголчууд “Уул морийг зовооно Уур биеийг зовооно” гэж хэлдэг. Тэгвэл морио уулын оргил руу мацаж зовоохгүй үүднээс азарганыхаа сүүлээр хөгжим хийгээд хайрханыхаа орой дээр гарч азаргатайгаа адил дуугарган лус савдаг, уул хайрхадаа хуурч аргаддаг, зөөллөж номхруулдаг заншил ёстой. Мөн гэрлүү азаргаа оруулж янцгаалгаж болохгүй учраас гэрийнхээ жаврыг үргээхэд морин хуураа хэрэглэдэг. Морин хуур дуугарсан газраас муу бүхэн холдон үргэж сайн сайхан,
элбэг дэлбэг, баяр жаргал бүхэн урин дуудагдаж байдаг билээ. Монголчууд үргэлжид хүчтэй байсан нууц бас үүнтэй холбоотой. Уг нь манай морин хуурын чуулга бидэнтэй хамт галаа бадраагаад “Хамаг Монгол” туургатанаараа бүх аймгуудаараа явмаар байгааншт. Даанч Гадаадад л жаврын үргээгээд нисээд байх юмдаа. Араар нь нутаг нь зарагдаад л, гундаад л. Эхлээд бүх Монголоороо явах ёстой. Үүнийг Монголын төр, наандаж Соёлын яам зохион байгуулах л учиртай юм байгааншт. Бид л бор зүрхээрээ хийгээд явах юм даа. Тэгэх ёстой л юм байлгүй дээ…
Самандын Жавхлан 2012.06.06
Маргааш би “Уртын дуу, хөөмий, соёл, үндэс угсаа, үндэстэн” гэх мэт үгсийн тухай бичнэ.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …