Унадаг дугуй бол хүүхдэд заавал байх ёстой зүйл мөн. Зарим хүүхэд том болохын хирээр өдөржин дугуй унадаг. Унадаг дугуй нь хүүхдэд олон талын ач холбогдолтой. Юуны өмнө хүч чадал, овсгоо самбаа, нүдэн баримжаа нь их хүчтэй хөгждөг байна. Гэхдээ таний аюулгүй байдалд санаа зовж байгаа нь бас зөв юм. Хүүхдэд унадаг дугуйгаар бие даан зугаалахаас нь өмнө хаана унаж болох газрыг өөрөө үзэж шинжээд сайн зааж өгөх хэрэгтэй. Автобусны хөдөлгөөн хаа сайгүй болсон өнөө үед аюулгүй байдалд нь онцгой анхаарвал зохино. Хүүхдийн парк доторх зам, сургуулийн хашаа дотор их зохимжтой. Гудамжаар унах гэж байгаа бол явган хүний замаар явахыг хатуу сануул.
Түлхүүр үгэрүүл мэнд
Санал болгох мэдээ
Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна
“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …