Дэлхийн гайхамшиг Их цагаан хэрэм /мэдээлэл+фото/

Товч мэдээлэл:

Хятадын Их Цагаан Хэрэмийг умар зүгийн нүүдэлчин овог аймгуудын халдлагаас сэргийлэх үүднээс Хятадын ззэнт гүрнүүд МЭӨ 3-р зуунаас МЭ 16-р зуун хүртэлх хугацаанд байгуулжээ. Нийт урт 8,851 км, үүний 359 км нь хориглох нуувч гуу жалганууд, 2,232 км нь хориглолтын үүрэг гүйцэтгэдэг эгц уул толгод, гол уснууд юм.

Хятадын Дайтагч Улсуудын Үе (Долоон Улсын Үе)-д буюу МЭӨ 5-р зуунаас МЭӨ 221 он хүртэл эдгээр улсууд тус тусынхаа хил хязгаарыг их хэмжээний хориглолт хаалтаар хамгаалж байв. Харин МЭӨ 221 онд Чин Ши Хуан хаан эдгээр улсуудыг цэрэг дайны аргаар нэгтгэж Чин Гүрнийг байгуулсан байна. Ингээд тэрбээр өөрийн нутаг дэвсгэрийг хувааж байсан олон бэхлэлт хэрмүүдийг нураалгаж, харин умрын Хүннү улсын заналхийллээс хамгаалах хэрэм барих ажлыг эхлүүлсэн аж. Хятадын Чин гүрний үед чухам хэдий хэрийн урт хэрэм барьсан нь тодорхойгүй бөгөөд тэр үед барьсан хэрмүүдийн багахан хэсэг нь л үлдэж хоцорсон бөгөөд харин тэр үеэс хойш байгуулагдсан бусад гүрнүүд нь хэрмийг сэргээн засаж, өргөтгөсөөр иржээ. Эрт цагийн энэ хэрмийг үндсэндээ хоёр талаараа жалга бүхий шавар далан хэлбэрээр босгож байсан байна. Энэ хугацаанд нийт нэг сая гаруй хүний амь нас энэ ажлын золиос болсон гэсэн судалгаа байдаг юм.

1449 онд Хятадын Мин Гүрний арми Ойрд Монголын цэрэгт ялагдсанаас үүдэн тэд шинэ стратеги боловсруулж Их Цагаан Хэрэмийн бодлогыг дахин сэргээжээ. Тэд хэрмийг Шар Мөрөн (Хуан Хэ) –тэй холбохгүйгээр түүнээс хойгуур Монголчуудын хяналтанд байсан Ордосын тал нутгийн урдуур хэрмээ барьж эхэлсэн байна. Хэрэмд тоосго болон чулуу ашиглаж эхэлсэн нь түүнийг илүү бат бөх, дэвшилттэй болгожээ. Монголчуудын довтолгоо үргэлжилсээр байсан тул ялангуяа нийслэл Бээжин орчмын хана хэрмүүд илүү бат бөх хийгджээ. 1440 – 1460 оны хооронд Мин Гүрэн өөрийн газар тариалангийн гол түшиц нутаг болох Ляодун мужаа баруун хойд зүгийн Зүрчид ба Урианхай Монголчуудын довтолгооноос хамгаалах үүднээс нэмж Ляодуны Хэрмийг босгов. Гэхдээ ихэнх хэсгийг хоёр талаараа жалга шуудуу бүхий шавар далан хэлбэрээр босгосон байна.

Манж Чин улсын Энх Амгалан  хаан цагаан хэрмийг хамгаалалтын өртөг ихтэй, мөн найдваргүй бэхлэлт гэж үзэн цаашид засаж сэлбэх ажлыг бүрмөсөн  зогсоосон гэдэг.  Ингээд  Их цагаан хэрмийн фото зурагтай танилцацгаая.

Их цагаан хэрмийг барьсан ард  түмэн гайхамшигтай гэсэн үг байдаг бол түүнийг бариулахад хүргэсэн бидний өвөг дээдэс маань түүнээс илүү гайхамшигтай байж таарна гэдэг үгийг санацгаая.

Travel_Destination_great_wall_of_china_location_map_web

tn stena-0029 stena-0028 stena-0027 stena-0026 stena-0025 stena-0024 stena-0023 stena-0022 stena-0021 stena-0020 stena-0019 stena-0018 stena-0017 stena-0016 stena-0011 stena-0012 stena-0010 stena-0009 stena-0006 stena-0005 stena-0008 stena-0007 stena-0004 stena-0003 stena-0002 GreatmWallmofmChinamjpg

А.Тамир

ugluu logo fongui

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …