Өсвөрийн сагсчдын өрсөлдөөн эхэллээ

f8275019a683815aoriginalМонголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Спортын төв ордонд эхэллээ. Тэмцээнд хот, хөдөөгийн эрэгтэй 32, эмэгтэй 12, нийт44 багийн 600 гаруй өсвөрийн сагсчин хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна. Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай тоглосон хүүхдүүдээс сонгон шалгаруулж, ирэх гуравдугаар сард Таиланд улсад болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулах аж. Тэмцээний аваргууд энэ сарын18-нд тодорно.

 Б.НОМУУН

Санал болгох мэдээ

Хөгжлийн “Шилэн тааз”-ыг хагалах нь

Хэдэн жилийн өмнө 4-р цахилгаан станцаар ороод явж байхад тухайн үеийн станцын дарга “Монгол Улс …