“Open Mind” сургалтын төвөөс 2015 онд зарлаад буй бүх нийтийг чадваржуулах HDP буюу Хүний хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд илтгэх урлагийн цуврал нийтлэлүүдийг уншигч олондоо хүргэж байгаа билээ. Энэ удаад Монголын илтгэх урлагийн загалмайлсан эцэг, Илтгэх эрдэм хүрээлэнгийн тэргүүн Бадарчийн Гэрэл багшийн ном сурах бичгүүдээс иш татан оруулж байна.
Уран илтгэгчийн зэвсэг бол үг юм. Үгийн баялаггүйгээр ярих гэдэг энгийн өдөр тутмын яриа болно. Зүтгэл итгэлтэй байж ярих эрдмийг эзэмшинэ.
Үг бол оюун санааны үнэт зүйл. Үг бүхэл бүтэн дүрслэлийг бий болгодог. Туслана гэсэн үг хүнд аврал, найдварыг дүрсэлдэг. Хайртай гэдэг үг хүндэтгэл энхрийлэл, ялдам байдлыг бий болгодог. Ална гэсэн үг аймшгийн зураг төсөөллийг ургуулдаг. Үгээр үзүүлж буй дүрслэлүүд эргээд таньд үзүүлэх хариу дүрслэлүүдийг илэрхийлдэг.
Өөдрөг сэтгэлтэй хүн ярих чадвартай байдаг.
Юу байна гэхэд? юм болгон байна, юуг нь илүү сонирхож байна гэж хөөр баяртайгаар хэлдэг. Гэтэл ярих эрдэм мөхөс хүн, юу ч үгүй дээ, надаар ер нь юул байгаа аж гэж уруу доройгоор хэлдэг. Энэ хоёр тэс өөр дүрслэлийг бий болгодог. Ажил сайн уу гэхэд Сайн сайн, дэндүү сайн гэх За яахав дээ гэлдэрсэн нь болж явна гэсэн хариултаас ярих чадвартай, өөдрөг сэтгэлтэй хүн мөн эсэхийг дор нь мэдэж болно.
Хүний тухай хүн асуувал тэр сайн хүн шүү гэж өөдрөг сэтгэлтэй хүн хэлдэг. Ярих эрдэмтэй хүн бусдад урам зориг л өгч байдаг.
Хүн бүр ярих эрдэмтэй, нэртэй ярилцагч болохыг хүсдэг. Гэвч энэ хүсэл тэр болгон биелдэггүй. Ерөөсөө ч ярьж чаддаггүй, муу тааруухан ярьдаг хүн олон байдаг. Муухай үг хэлж хараадаг нь дэндүү олон. Энэ нь хэнд ч гоё сайхан харагдахгүй. Хэн нэгэнд тэгтлээ их таалагдахгүй. Танд таалагдсан хүн надад гоё сайхан харагдахгүй байж болно. Надад сайхан хүн хэн нэгэнд ерөөсөө сэтгэгдэл төрүүлэхгүй байдаг. Харин эвсэг нийцтэй яриа хөөрөөтэй нигүүлсэнгүй үлэмж сэтгэлтэй хэн ч хэдийд ч, хэнд ч таалагддаг.
Хүн бүр өндөр боловсрол, тал бүрийг өндөр мэдлэгтэй байх нь мэдээж. Гэвч бүхний дотроос харьцааны соёл дээр тулгуурласан ярих эрдэм яваандаа ноёлох болно гэдэгт та бүрэн итгэлтэй байж болно.
Нөгөөтэйгүүр ялдам ааштай, инээд алдсан сайхан яриа хөөрөөтэй хүнийг хүндэтгэн биширч даган соёрхох, урлагтай илтгэгчдийг хүрээлэн тойрч тэдэнтэй нэгдэж нягтрах нийгмийн хууль үйлчилж байгааг танд сонордуулъя. Байгаль хийгээд нийгмийн дээрх хоёр хүчин та бидний юу хүсэх, хэн болохоос үл хамаарна.
Улс бүлэг хоорондын болон хувь хүний олон талт харилцаа ихсэж бизнесмен, дипломатын яриа хэл онцгой хөгжиж товч цэгцтэй, үнэн бодитой үгээр зорьсондоо хүрч итгэл зүтгэл гаргасны хүчинд амжилт олж байгаа өнөөгийн нөхцөлд илтгэх урлаг яагаад зайлшгүй хэрэгтэй вэ? гэж асуух нь илүүц юм.
Илтгэх урлаг, зүтгэл гаргасан хэнийг ч, таныг ч:
Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү