АС Милан наймд шалгарлаа

e1b7d6058ed992baoriginalИталийн цом буюу Коппа Италиа тэмцээний шөвгийн наймын төлөөх тоглолтууд эхэллээ. Өнгөрсөн шөнө АС Милан клуб Сан Сиро цэнгэлдэх хүрээлэндээ Сассуоло багийг хүлээн аван тоглосон байна.
Тоглолтын эхнээс л эзэд илүү санаачлагатай тоглож байсан. Улмаар 38 дэхь минутанд Паззини гоолдон багтаа тэргүүллийг авчирсан. Ингээд эхний хагасыг АС Милан клуб давамгайлж өндөрлүүлжээ. Харин тоглолтын сүүлийн хагаст зочдын тоглолт сэргэж ирсэн. Улмаар 64 дэхь минутанд Сансоне торгуулийн цохилтыг амжилттай болгон тооны харьцааг тэнцүүлжээ. Гэсэн ч 86 дэхь минутанд Нигел Де Яонг гоолдон багтаа тэргүүллийг авчирсан. Ингээд энэ тоглолтонд АС Милан клуб 2,1 харьцаатай хожил байгуулан шөвгийн наймд шалгарлаа. Тэд дараагийн шатанд Торино болон Лацио багуудын хожсонтой нь тоглоно. Италийн цомын тэмцээний шөвгийн наймын тоглолтууд өнөөдөр үргэлжилэн явагдана. Өнөө шөнө Парма клуб талбай дээрээ Кальяри багтай тоглох бол Лацио клуб Торино багийн талбайд зочлон тоглох хуваарьтай байна. Харин үлдсэн тоглолтууд ирэх долоо хоногийн дундуур явагдсанаар шөвгийн наймд өрсөлдөх багууд бүрэн тодорно.

 Эх сурвалж:

logo

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …