Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд уулзалт өдөрлөг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд шинэ Үндсэн хууль батлалцсан Улсын Их Хурлын гишүүн, АИХ-ын 13 дугаар тойргийн депутат Д.Лүндээжанцан, Дүүргийн удирдлагууд, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга нар, иргэдийн төлөөлөл оролцлоо. Арга хэмжээг Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ нээж, баярын мэнд дэвшүүллээ.
Тус уулзалт нь Үндсэн хуулиа сахин хүндэтгэх, хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх, Үндсэн хуулийн үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэх, танилцуулах зорилготой билээ. Уулзалт өдөрлөгийн үеэр “Монгол Улсын Үндсэн хуулийн мөн чанар, үзэл баримтлал” сэдэвт ярилцлага өрнүүлж, Монгол Улсын шинэ Үндсэн хууль цахим хичээл заалаа.