Өвлийн улиралд заавал явах ёстой аялалууд

8c7fb5361d68f9027dab147c6ce9882fМонголын өвөл хамгийн сайхан нь. Гэхдээ Улаанбаатарын утааг эс тооцвол. Гэсэн ч бид өргөн сайхан тал нутаг, цэвэр сайхан агаар, байгалийн дурсгалт газрууд, урт удаан цаг хугацааны түүхтэй ард түмэн. Хэдийгээр нийслэл Улаанбаатарт хүн амынх нь тал хувь нь байршиж, утаан дунд эрүүл мэндээ алдаж байна гэж байгаа ч бид чөлөөт цагаараа агаарт гэр бүл, найз нөхөд, ангиараа гарах бүрэн боломжтой юм. Үүнийг өндөр түвшинд зохион байгуулдаг залуус ч ажиллаж байна. Өвлийн улирал 12-р сараас 2 сар хүртэл гэсэн богинохон хугацаанд үргэжилдэг. Ажил гэр гэж гүйсээр байтал нэг мэдэхэд өвөл дууссан, өглөө гэрээсээ гарахад хаврын урь орсон байдаг. Тиймээс өвлийн улиралд заавал хамрагдах ёстой, явж үзэх ёстой хэдхэн аялал байгаа юм. Өвлийн хамгийн том аялал яалт ч үгүй “Гоёмсог цасны баяр”, яг л хойд туйлд байгаа мэт мэдрэмж төрүүлэх нохойн чарганы аялал, өвөл дугуй унаж болдог гэдгийг саяхан “Дугуйтай санта” аяллаар харуулсан тиймээс “Дугуйтай болзоо”, “Мөнгөн жим” аялал,  мөн МЗХ-оос санаачлан хэрэгжүүлж буй “Цэвэр уушиг сан”-ийн цэвэр уушиг аялал гээд маш олон аяллууд байгаа бөгөөд яг одоо Манжуур явж дэлгүүр хэсэх “Манжуур хот бизнес аялал”-д хамрагдах боломжтой юм байна. Долоо хоногт ганц удаа ч болов цэвэр агаарт гарч, уушигаа амьсгалуулж, өвөл дуусахаас өмнө цагийг зугаатай өнгөрүүлээрэй.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …