Алдарт ногоон уут урдаас орж ирдэг нь тодорхой боллоо

1421229867_bb6513f3de8c57c7bigХотын дарга Э.Бат-Үүл болсноос хойш олон ШБОС хэрэгжүүлж байгаа ч нүдээ олсон нь ч байна, олоогүй ч байна. Буруу рультэй машин хотын төвөөр явуулахгүй гэж яриад олон нийслэлчүүдийг цус харвуулахаа шахсан. Дундаж, дунджаас доогуур амьдралтай хүмүүс жижиг япон машин унадаг. Нийслэлийн гудамжаар дүүрэн приусууд. Зөв рультэй машин нь дандаа баячуудын том жийпнүүд. Хэдэн муусайн соната, элентранууд. Буруу талдаа рультэй машиныг хэрэв хориглочихсон бол, хэдэн навсархай соната машиныг ч шалтаг гаргаад явуулахгүй хорих амархан. Тэгвэл хотын төвөөр “Нарантуул”-ын Сайхансамбуу, “АПУ”-гийн Батхүү, Батсайхан, “МАК”-ын Нямтайширийн хүүхдүүд л үнэтэй машинаараа уралдан давхилдах байсан биз. Ард иргэд амь тавин эсэргүүцсний эцэст азаар энэ шийдвэр гараагүй.

Дараахан нь хотын төвөөр давхих машин сард 50 мянган төгрөг ч төлнө гэж үзээд, бүр хотын даргын  орлогч  Гантөмөр хотын төвөөр явж байгаа машины тал хувь нь дэмий сэлгүүцэж байна гээд үзмэрч шиг айлдсан. Арай ч тэр шийдвэрээ гаргаж чадаагүй.

Харин хогийн ногоон уутыг амтай болгон эсэргүүцээд, хотын удирдлагууд чихгүй толгой шиг, дөргүй бух шиг зүтгэсээр, хүмүүст тараасаар байгаа. Сүүлдээ бүр боловсронгуй болж бариултай болсон гэсэн. Гэхдээ тэр нь асар буянтай хүн урдаас оруулж ирдэг шиг, асар буянтай нөхөд авдаг бололтой. Үүнийг бичигч би нэг ч хогийн уут олж авч чадаагүй арчаагүй нэгэн. Хүмүүс хогийн уут яахав, дэлгүүрээс авсан тор, уутанд хогоо хийгээд, боогоод хаячихъя. Үүний оронд эмнэлэг, цэцэрлэг илүү хэрэгтэй байна гэж түмэнтээ хэлэвч тоохгүй өөдөөс иргэдэд “май май” гээд тараасаар л байгаа гэсэн.

Одоо эдийн засгийн хямрал нүүрлэсэн гэж хүмүүс бүсээ чангалж, цоорхой оймсоо ч цойлдож өмсөөд, өмсөхийн аргагүй бол зөвхөн Монголд үйлдвэрлэсэн оймс олж өмсөхөөр “Янмал”-ыг эрж суран гүйлдэх болсон. Шар савтай сүүний оронд үндэсний үйлдвэрийн сүүгээ аваад хэрээрээ эх оронч сэтгэлгээ гаргаад явж байна.

Гэтэл манай хотын удирдлагууд өнөө хогийн уутаа Эрээнээс зөөдөг нь илэрхий болоод ирлээ. Үүний араас явж, “хэний бизнес вэ” гээд эрэн сурвалжилсан нэгийг “Араас нь яваад хэрэггүй ээ, амь насанд чинь халтай” гэж айлгасан байх юм. Яавал Эрээний хужаа нарын бизнесийг дэмжиж , яавал хэдэн иргэд, эхчүүдээ зовоох вэ гэсэн бодлого явуулаад байгаа юм биш биз дээ. Хогийн ногоон уут оруулж ирдэг Хөгжилтрейд, Обпластик ХХК, Монгол хэвлэл ХХК, Си Си Эс Эм Жи Эд ХХК компани, хэний компани вэ, “тэр хэний бөх вэ?”

1421229785_hognii-uut-11

ene.mn

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …