Жиү жицү бөхийн УАШТ ирэх сард болно

b2fe180d837cc8725f64922b8d4bbcc3Монголын жиү-жицү бөхийн холбооны өсвөр үе, насанд хүрэгчид, ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 7-8-нд Спортын ордны “А” зааланд болно. Тэмцээн “Мастер” ангилал (1979 оноос өмнө төрсөн тамирчин)-ын цагаан, хөх-ягаан, бор-хар бүсийн 65, 75, 85, -95, +95 кг, үнэмлэхүй, насанд хүрэгчдийн (1980-1997 онд төрсөн тамирчин) эрэгтэйчүүдийн цагаан, хөх, ягаан, бор, хар бүсийн 65, 75, 85, -95, +95 кг, үнэмлэхүй, эмэгтэйчүүдийн цагаан, хөх-ягаан, бор-хар бүсийн 55, 65, -75, +75, үнэмлэхүй жингүүдэд болох ажээ.

Мөн энэ үеэр өсвөр үеийн хөвгүүд, охидын улсын аварга тамирчин тодорно.

Энэ жилийн УАШТ-ий шагналын сан болох 88 мянган ам.долларыг АНЭУ-ын жиү-жицү бөхийн холбооноос гаргахаар болжээ. Энэ холбоо нь манай улсаас гадна БНХАУ, БНСУ, Япон, Гуам гэсэн дөрвөн орны УАШТ-ий шагналын мөнгийг дааж байгаа аж. Цаашлаад ирэх дөрөвдүгээр сард дээрх таван орны аваргыг Эмиратад болох өндөр шагналын сантай олон улсын тэмцээнд оролцуулахаар болжээ.

Нэмэлт мэдээллийг дуулгахад: Индонезийн Жакарта хотод 2018 онд болох Азийн зуны спортын XVIII наадмын хөтөлбөрт жиү-жицү бөхийн төрөл багтсаныг бид өмнө нь мэдээлж байсан. Олон улсын жиү-жицү бөхийн холбоо(JJIF)-ноос тус спортыг олимпийн төрөл болгох зорилт тавин ажилласны үр дүн эхнээсээ гарч манай гарагийн хамгийн олон хүн амтай Азийн “олимп”-ийн хөтөлбөрт багтаж байна. Монголын тамирчид энэ спортоор өндөр амжилттай явж хөгжиж байгаагийн илрэл нь олон тэмцээн уралдаанд тэдний үзүүлсэн амжилтаар харагдаж байна. Иймээс Монголын тамирчид “Жакарта-2018”-д одооноос бэлтгэж эхлэх бизээ.

 Эх сурвалж: www.ssport.mn

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …