Үнээ үндэслэлгүй нэмсэн барилгын компаниудад арга хэмжээ авна

Засгийн газраас барилгын салбарыг дэмжих улмаар орон сууцны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд иргэдэд 8 хувийн хүүтэй зээл олгож эхэлсэнтэй холбогдуулан орон сууцны үнийг зохиомлоор хөөрөгдөж буй талаарх гомдол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт маш ихээр ирэх болжээ.

Иймд орон сууцны үнээ үндэслэлгүйгээр нэмж буй барилгын компаниудын талаарх мэдээллийг тус газарт мэдээлэхийг уриалж буй бөгөөд үнээ үндэслэлгүйгээр нэмсэн нь хяналт шалгалтын дагуу тогтоогдвол цаашид Засгийн газраас хэрэгжүүлэх аливаа хөнгөлөлттэй зээл, тусламж дэмжлэгт хамруулахгүй байх мөн барилгын тусгай зөвшөөрлийг сунгахгүй байх арга хэмжээ авах аж.

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй …