Стивен Жеррардын шинэ баг Лос Анжелес Галакси

27429f8856dab0a9originalАнглийн Ливерпүүл клубын ахлагч Стивен Жеррард ирэх зунаас эхэлж Америкийн Лос Анжелес Галакси багт тоглох нь тодорхой боллоо. Тэрээр LA Галакси багийн албан ёсны телевизэд энэ талаар ярьсан байна. Үүний дараа Америкийн сагсанбөмбөгийн од Коби Брайнт Жеррадыг Лос Анжелест тавтай морил хэмээн хэлжээ.
Межор лигт тоглох дараагийн од хөлбөмбөгчин бол Стивен Жеррард. Тэрээр бүхий л амьдралаа холбосон Ливерпүүлийг ирэх зубн орхин межор лигийн аварга Лос Анжелес Галакси багийн эгнээнд нэгдэх юм.Улаануудын домогт ахлагч Галаксигийн албан ёсны телевизэд энэ талаар ярьсан юм. Тэрээр миний тоглох дараагийн баг бол Лос Анжелес Галакси хэмээн хэлжээ.
Стивен Жеррард Ливерпүүл клубын ахлагч
Миний дараагийн баг ЛА Галакси байх болно. Миний аьдралд дахиад нэг шинэ сорилт нээгдэж байгаад сэтгэл их хөдөлж байна. Би улирлын төгсгөлд багтайгаа нэгдэнэ.
Тэд намайг маш идэвхтэй сонирхсон. Тэдэнтэй ярилцсан яриа үнэхээр найрсаг байсан. Үнэндээ би юу сонсохыг хүсч байсан тэр бүгдийг л надад хэлсэн. Мөн клубын тэмцээнд түрүүлэх чадамж,тэдний зорилго, ирээдүйн зорилгынхоо талаар надад ярьсан. Энэ бүхэн нь миний одоогийн карьерт тохирно гэж санагдсан. Тиймээс би Америкт очиж, тэнд тэмцээнүүдэд түрүүлж, карераа тэнд төгсгөнөө гэж найдаж байгаа.
Ливерпүүлийг 2003 оноос хойш ахалж байгаа Стивен Жеррард Америкт ирэх болсон талаар олон одууд сэтгэгдлээ хуваалцаж байна. Үүний нэг нь Лос Анжелес Лэйкэрс багийн од Коби Брайнт. Тэрээр Жеррардын Лос Анжелест тавта морил хэмээн хэлжээ.
Юу хэлэхэвдээ залуу минь Лос Анжелест тавтай морил. Лала ландэд тавтай морил.
Коби Брайнт Лос Анжелес Лэйкерс баг
Юу хэлхэвдээ залуу минь Лос Анжелест тавтай морил. Лала лэндэд тавтай морил. Энэ бүхэн дахиад Галаксид аваргаа авчирнаа гэж найдаж байна. Ийм зүйл болноо гэдэгт би итгэлтэй байгаа. Өөрийн чин тоглолтыг тэнд очоод үзэхийг тэсэн ядан хүлээж байна. Би олон жилийн хугацаанд чиний фен байсан.Чиний удирдагч зан, олон талт тоглолт, цөхөршгүй байдлыг чинь би биширдэг. Тиймээс Лос Анжелест тавтай морил залуу минь.Энд байхдаа хэн нэгний өгзгийг өшиглөх хэрэг гарна шүү. Тэр үед би чамайг дэмжиж байх болноо залуу минь

 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу

Эх сурвалж: Ssport.mn

Ugluu-logo

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие …