“BEST OF MONGOLIA” -ийн шилдгүүдэд батламж гардуулах хүндэтгэлийн ёслол маргааш болно

104d51bba5e3ae1711a1f51fd966fb91Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудын оны шилдгүүдийг шударгаар тодруулан нийгэмд алдаршуулах зорилготой “BEST OF MONGOLIA” олон нийтийн санал асуулга 2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний 12 цагт өндөрлөсөн юм. Энэхүү  санал асуулгад 68 номинацид 1300 орчим байгуулага өрсөлдөж, давхардсан тоогоор 1,800,000 хэрэглэгч хандаж 600,000 мянган саналыг өгч шилдгүүдийг тодрууллаа. Тэгвэл “олны таашаалд” нийцсэн шилдгүүдэд батламж гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ маргааш  буюу нэгдүгээр сарын 16-ны 18 цагаас “Чингис” зочид буудлын “Өргөө” ресторанд  болох гэж байна.

Анх  “Монголын Залуу Сэтгүүлчдийн Хөгжлийн Холбоо”, www.chingis.mn мэдээллийн  сайт хамтран “Best of Mongolia-2012”-ыг цахим орчинд явуулж давхардсан тоогоор 1.300.000 хүн хандан, нийт 500.000 орчим санал өгч, 650 гаруй байгууллагаас хамгийн өндөр саналаар 60 байгууллага шалгарч “Чингис” зочид буудлын “Тэмүүжин” ресторанд болсон хүндэтгэлийн арга хэмжээн дээр батламжаа гардан авч байсан юм. Харин 2013 онд Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ойн хүрээнд ”Монгол залуу сэтгүүлчдийн хөгжлийн холбоо”, www.khunnu.mn мэдээллийн порталь сайттай хамтран амжилттай зохион явууллаа. Энд 1300 орчим байгууллага 77 номинацид өрсөлдөж, давхардсан тоогоор 1,500,000 хэрэглэгч хандаж 500,000 орчим саналыг өгсөн юм. Шилдгүүдийн батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа “РАМАДА” зочид буудалд болж байлаа.

2014 оны шилдгүүдийг эндээс харж болно 

 

Эх сурвалж: http://khunnu.mn/

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …