Улсын филармонийн тайзнаа монголын хөгжмийн зохиолчдын бүтээл эгшиглэнэ

10927478_842811559115645_1733380481_oМэдээллийн технологи өндөр хөгжсөн өнөө үед Монголын нийт иргэд, олон нийт боломжит бүх сувгаар урлаг соёлын мэдээллийг нээлттэй хүлээн авах болсон боловч . телевиз, радио, кабелийн суваг, цахим орчинд залуучуудын хүлээн авч байгаа уран сайхны хөтөлбөрийн дийлэнх хувь нь гадаадын уран бүтээлүүд болон бүх урсгал чиглэлийн дууны уран бүтээлүүд давамгайлж байх бөгөөд үндэсний уламжлалт ёс заншлыг хадгалсан, мэргэжлийн түвшинд бүтээн туурвисан монгол уран бүтээлүүдийн эзлэх хувь хэмжээ бага байгаа нь хүүхэд, залуучуудын төлөвшил, хүмүүжил, монгол соёлын үндэсний өвөрмөц төрх, ялгарах байдлыг дархлаажуулахад учир дутагдалтай байгаа билээ.

Улсын филармоноос 2015 оны нэгдүгээр улирлын үзвэрийн хөтөлбөрөө “Монгол уран бүтээл” зорилтот төслийн хүрээнд зохион байгуулж буй бөгөөд  тус төсөл нь монголын хөгжмийн зохиолчдын мэргэжлийн түвшинд бүтээн туурвисан уран бүтээлүүдийг ард иргэд, өсвөр үеийнхэнд сурталчлан таниулах, байгууллагын урын санг монгол бүтээл туурвилаар баяжуулах, хөгжмийн уран бүтээлийн эрэлт, нийлүүлэлтийг бий болгох, бүтээн туурвигчид, уран бүтээлчдийг алдаршуулах, хөгжим сонирхогч, сонсогчдын цар хүрээг өргөжүүлэх, монгол хөгжмийн уран бүтээлийг радио, телевиз, киноны зах зээл, цахим орчинд нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, хөгжмийн мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын оюутан залуус,  ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн хичээл,  хөгжим сонирхогч иргэдэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх зорилготой  юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.philharmonic.mn, Facebook.com/Mongolian State Philharmonic  цахим хуудас болон 70118012,70148012 дугаарын утаснаас тодруулна уу.

10935546_842811462448988_1214692523_o

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …