Морин хуурын чуулгын “Уран сэтгэмж” тоглолт өнөөдөр болно

_MG_5472 (2)Улсын Филармони нь 2015 оны нэгдүгээр улиралд Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийн дээжээс толилуулах “Монгол уран бүтээл” төслийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд  Морин хуурын чуулгын “Уран сэтгэмж” тоглолт өнөөдөр буюу 2015 оны 01-р сарын 15 нд Улсын филармонийн концертийн танхимд болох гэж байна.

Тоглолтын хөтөлбөрт Төрийн шагналт, МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Шарав “Манан”,  “Цагаан малгайт”, Ардын жүжигчин, төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч  Н.Жанцанноров “Эр хоёр загалын хүчин”, “Симфонетта”, “Бяцхан дууль”, Төрийн шагналт хөгжмийн зохиолч З. Хангал “Адажио” төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн “Уран сэтгэмж”, “Тэмээчдийн уралдаан” зэрэг Морин хуурын чуулгад зориулан бүтээсэн дан хөгжмийн бүтээлүүд эгшиглэх юм.

“Уран сэтгэмж” дан хөгжмийн бүтээлийн концертыг Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров тайлбарлан үзэгчдийн хүртээл болгох ба удирдаач Д.Түвшинсайхан, Морин хуурын чуулгын уран бүтээлчид оролцоно.

Та монгол хөгжмөөрөө бахархаж  оюуны алжаалаа тайлаарай.

 

Тасалбарыг улсын Филармоний кассаар борлуулж байна. 70148012

Маркетингийн алба:70118012, 99135784

10922020_844380362292098_859793296_n 10937442_844380568958744_1146963330_n

 

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …