Бээжингийн утаат манан аюултай түвшинд хүрчээ

32_1880c5a2b254f08881636de45cede14460fbc7cfБээжингийн агаарын бохирдол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон хязгаараас 20 дахин давж, аюултай түвшинд хүрчээ. Өнгөрөгч Бямба гаригаас хойш үзэгдэх орчин маш муу байж, хотын ихэнх иргэд амны хаалт зүүсэн байна. Шинжээчид агаарын бохирдолд автомашины утаа болон барилга ихээхэн нөлөөлж байгаа хэмээн үзсэн аж. Хятадын ихэнх нутгаар өтгөн манан татаж, агаарын бохирдлын түвшин нэмэгдсээр байгаа юм. Өнгөрсөн онд Бээжингийн агаар эрчимтэй бохирдсон учраас нэгдүгээр сард Хятадын засгийн газар агаарын чанарыг сайжруулах арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн билээ.

     Засгийн газар ирэх гуравдугаар сараас эхлэн газрын тос цэвэршүүлэх, ган, цементийн үйлдвэр болон дулааны цахилгаан станцын шинэ байгууламжуудад хориг тавих талаар хэлэлцэж байгаа талаар China Daily сонин дамжуулсан байна.

     Пүрэв гаригт агаарын бохирдлын түвшин нь эрүүл мэндэд хамгийн их хортой буюу РМ2.5 болж, 1 куб метр тутамд 568 микрограммд хүрсэн тухай АНУ-ын Элчин сайдын яам мэдэгдсэн юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдэгдсэнээр куб метр тутам дахь дээд хэмжээ нь 25 микрограмм байх ёстой ажээ.

download (1) download (2) download

Ugluu-logo

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …