Улаанбаатар хотын үерийн эрсдлийн үнэлгээ хийжээ

84c8e0d5d0fe1c583d1c041a1db270caУлаанбаатар хот нь дөрвөн уулын дунд, Туул голын цутгал Сэлбэ, Улиастай голын савд байрлаж Монгол орны уруйн үер буудаг мужид хамаардаг. Нийслэлийн хэмжээнд 1966 оны үерээс хойш 178 км урт үер усны хамгаалалтын байгууламж, шугам барьж байгаа боловч хот хүрээгээ тэлж буй өнөөгийн нөхцөлд захын гэр хорооллууд үерт өртсөөр байна. Тиймээс цаашид авах арга хэмжээ, стратегийг боловсруулах шаардлагатай байгаа юм.

Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээг хийж, менежментийн стратеги боловсруулж, мэдээллийн санг нь багтаасан www.flood.ub.gov.mn цахим хуудсыг хүлээлгэн өгөх арга хэмжээ  боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Улаанбаатар хотын төслийг удирдах нэгжийн захирал Н.Энхболд, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон, Японы элчин сайд Такэнори Шимизү, төслийн зөвлөх доктор Ости Рабиндра нар оролцлоо. Тус төсөл нь үерийн аюулын эрсдлийг үнэлж, голуудын үерийн халилтын бүсийн зураглалыг боловсруулж, цаашид цаг алдалгүй хийж хэрэгжүүлэх ажлыг тодорхойлсноороо давуу талтай.
Мөн байгууллага, аж ахуйн нэгж иргэд, үерээс урьдчилан сэргийлэх, анхааруулах мэдээг хамтарч олон нийтэд хүргэх юм. Уг төслийг Япон улсын бодлого, хүний нөөцийн хөгжлийн сангаас санхүүжүүлж, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлсэн бөгөөд төслийн  гүйцэтгэгчээр “Мал тариалангийн эрсдэл судлах төв” ТББ, “ЖЭМР” ХХК, “Усны эрчим” ХХК-иуд ажилласан байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …