Аймгийн наадмуудын тов гарсан байна. Дархан-Уул аймаг наадмаа долдугаар сарын 10, 11-нд хийх бол Хөвсгөл 6-8-нд “Цаатан” наадам хийгээд 11, 12-нд наадахаар төлөвлөжээ. Дорноговь аймаг наадмаа Говийн догшин ноён нутагт Данзанравжаагийн мэндэлсний 210 жилийн ойтой хамтатган, долдугаар сарын 27-28- нд хийнэ. Энэ үеэр 1080 хүүхэд бүжигл үүлэхээр зэхэж байна. Энэ жил дөрвөн аймаг байгуулагдсаны 90 жилийн ой тохиож буй. Тиймээс эдгээр аймгийнхан ойгоо наадамтайгаа хамт өвөрмөц байдлаар тэмдэглэх аж.
Завхан долдугаар сарын 26, 27-нд 90 жилийн ой, наадмаа хамт тэмдэглэж, 2222 морин хуурч хуурдуулах бол Төв аймгийн наадмын тов тодорхой болоогүй ч уртын дууч, морин хуурч, бүжигчин тус бүр 90-ийг оролцуулсан арга хэмжээ зохион байгуулахаар бэлтгэж байна. Завханы Тосонцэнгэл, Нөмрөг, Завханмандал сум байгуулагдсаны ой бас өнөө жил тохиож буй агаад ой, наадмаа нэгтгэн, долдугаар сарын 25-нд хийх төлөвтэй. Архангай аймаг болон Тариат, Өндөр-Улаан, Хотонт, Ихтамир, Цэнхэр, Цахир сум байгуулагдсаны 90 жилийн ойгоо наадамтайгаа хамт хийх нь. Гэхдээ өдөр нь тодорхой бус байна.
Хэнтийнхэн аймаг байгуулагдсаны 90 жилийн ойгоороо долдугаар сарын 27, 28-нд зүүн бүсийн хурдан морины уралдаан зохион байгуулна. Өвөрхангай аймгийнхан Гиннесийн номд бүртгүүлэхээр 1500 морь уралдуулна. Уг уралдаан долдугаар сарын 23-нд тус аймгийн баяр наадмаар болох ажээ.
Ugluu.mn