“Хаан индэр” лекцийн нэрийг барьж залилан хийж байгаа бололтой

haaninder791734182201501161338Оюунлаг Монголчуудын хүсэн хүлээдэг арга хэмжээ бол яахын аргагүй “Хаан Индэр ” оны хүндэтгэлийн лекц билээ.Бизнесийн хаадын нэгдсэн лекц хэмээх тодотголтой уг хэмжээ нь 2006 оноос эхлэн зохион байгуулагдаж ирсэн түүхтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд энэ цагийн хамгийн нэр нөлөө бүхий, эрдэм чадалтай, хийсэн бүтээсэн зүйл арвинтай түмэн олны итгэл хүндлэлийг хүлээсэн нэр хүндтэй хүмүүс жилдээ нэг удаа “Хаан индэр”-т нэгдэж лекц уншдаг билээ.

Харин саяхнаас “Хаан индэр” арга хэмжээний нэрийг урдаа барьж хэсэг залуус мөнгө олохоор 25000 төгрөгийн үнэтэй тасалбарыг худалдаанд гаргаж, залилан хийхээр санаархаж байгаа бололтой.

 Учир юун гэвээс телевизээр энэ арга хэмжээний тухай реклам цацагдаж байхыг хараад олон сайхан хүмүүс илтгэл тавих нь хэмээн бодож миний бие ч бас очиж үзэхээр бодож байлаа. Гэтэл дээрх  худал үйлдлүүд нь илэрч эхлэх нь тэрдээ. Өчигдөр өдөр эдийн засагч Д.Жаргалсайхан өөрийн Twitter хуудаснаа “Би энэ тухай мэдэхгүй, оролцохгүй, наад үйлдлээ зогсоо гэж хэлсэн” хэмээн жиргэсэн юм.

Улмаар хардлага төрж, лекцинд илтгэл тавих хүмүүстэй утсаар холбогдож лавлахад: Монос Группын Ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар, “Хас”-ын Ч.Ганхуяг, “Голомт” банкны Ерөнхийлөгч Ө.Ганзориг, Эдийн засагч Д.Жаргалсайхан,  Б.Бямбасайхан зэрэг бизнесмэнүүд огт оролцохгүй.  Санал тавихад нь боломжгүй гэсэн тайлбар өгсөн гэж бүгд хариулж байлаа. Харин “Жигүүр Гранд Групп” –ын Ерөнхийлөгч Д.Баттөр захирал “Огт мэдэхгүй. Худал мэдээлэл байна. Хэн ийм мэдээлэл тариад байгаа юм”  хэмээн утасны цаанаас хилэгнээд авна лээ. Үлдсэн 2 сургалтын төвийн захирал нь харин орно гэж байх юм.  Тэгэхээр энэ удаагийн лекцинд  илтгэл тавих хүмүүсийн дийлэнх нь орохгүй болж таарлаа.

Өмнө нь энэ арга хэмжээг “Залуу манлайлал” төвөөс зохион байгуулдаг байсан бөгөөд энэ жилийн арга хэмжээг  “Глобал эвэнт” хэмээх  байгууллага зохион байгуулж байгаа аж.  Харин энэ жилийн арга хэмжээг зохион байгуулж байгаа   “Глобал эвэнт” хэмээх  байгууллагын оюуны өмчийн тухай зөрчсөн, залилангийн хэргээр цагдаа, шүүхийн байгууллагууд шалгаж эхлэж байгаа гэнэ.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.

П.Төгөлдөр

 

Эх сурвалж: www.dorgio.mn

 

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …