Амралтын зоог: Бүрмэл шарсан тахиа

2811418808568Шарсан тахианы мах амттай биш гэж үү. Тэр тусмаа бүрмэл шарсан тахианы мах сайхан амттай. Хатаамал гэх зэрэг тусгай бэлдэцгүйгээр хэрхэн бүрмэл шарсан тахиан мах хийх амархан жорыг хүргэж байна.

Орц:

Тахианы мах – 800-900 гр

өндөг – 2-3 ш

сүү -160 мл

амтлагч -1 х/х

перц -1 х/х

хүнсний сод – 1 х/х

нунтаг улаан чинжүү – ц/х

ургамлын тос  – 300 -400 гр

 

Хийх арга:  

281_1418807546

2-3 ширхэг өндгийг хагалж хийгээд дээрээс нь 160мл сүү хийж хутгаарай.

281_1418807552

Өөр саванд гурил, хүнсний сода, давс, хар перц болон өөрийн хүссэн тахианы мах амтлагчыг хийж сайтар холиорой.


281_1418807569

Ингээд тахианы гуяыг нэг бүрчлэн өндөг, сүүний зуурмагт бүхлээр нь дүрж норгоно.


281_1418807573

Үүний дараа хуурай гурилтай амтлагчинд булхуулж битүү бүрхэнэ.


281_1418807580

Ингээд 175С хэмд халаасан тосонд 25-30 минут эргүүлж тойруулж шараарай. Шарах явцдаа халуун чинжүү, перц зэргээр амтлаж болно.

 

281_1418807590

Гэрийн нөхцөлд хатаамал хэрэглэхгүйгээр хийсэн бүрмэл шарсан тахиа бэлэн боллоо.

281_1418808582

Хачир, зуушыг таны сонголтонд үлдээе. Сайхан хооллоорой.

Эх сурвалж:  http://www.1000jor.mn/

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …