Импортын дарсны чанар, аюулгүй байдлыг хянана

9433010f1e8652b6a31a9357314a0bf1МХЕГ-ын Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр, үйлчилгээний хяналтын газар,Оюуны өмчийн газартай хамтран “Импортын дарсны чанар, аюулгүй байдал” сэдэвт сургалтыг энэ сарын 16-ны өдөр нийслэл, орон нутаг болон хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтсийн хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчдыг хамрууланцахим сургалтыг зохион байгуулав.

Энэ онд импортын дарсны чанар, аюулгүй байдлыг шалгахтай холбогдуулан хийгдэж буй тус сургалтаар “Дарсны талаарх ерөнхий ойлголт, импортын дарсанд тавигдах хяналт”, “Дарс, дарсны төрлийн бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хяналт шалгалт”, “Дарсны хэрэглээ, чанарын шаардлага”, “Барааны тэмдэг, газар зүйн заалтын хамгаалалтын тогтолцоо”-ны талаар илтгэл тавигдлаа. Түүнчлэн импортын дарсны чанар аюулгүй байдал, хяналт шалгалттай холбоотой хууль, тогтоомж, дүрэм, журам, зөвлөмжүүдээр мэдээлэл өгч, хуурамч дарсыг зах зээлд нийлүүлэхээс сэргийлэх улсын байцаагчдын мэдлэг чадварыг нэмэгдүүлсэн байна.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …