“Эрүүл мэнд, боловсролын хяналтад- Иргэн таны оролцоо” сарын аяны хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, АШУИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн багш, эмч нартай хамтран 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Сургуулийн өмнөх насны хүүхдийн амны хөндийг эрүүлжүүлэх нь” урьдчилан сэргийлэх үзлэг, сургалтыг Чингэлтэй дүүргийн 9 дүгээр цэцэрлэгийн дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдийг оролцуулан зохион байгуулав. АШУИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн …
Tag Archives: мэргэжлийн хяналт
September, 2017
-
19 September
Гоо заслын газрууд цусаар дамжих халдварыг тараах эрсдлийг бий болгож байна
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гоо заслын газруудад хийсэн хяналт шалгалтанд 86 аж ахуй нэгж иргэн хамрагдсан бөгөөд 3.16 кодтой гоёлын гоо заслын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг шалгах хяналтын хуудсаар үнэлгээ дүгнэлт өгөхөд 50 нь их дунд эрсдэлтэй гарчээ. Дээрх газрууд “Эрүүл ахуйн тухай хуулиар хориглосон арьс салст гэмтээх үйлчилгээ г үзүүлж цусаар дамжих халдварыг тараах эрсдлийг бий болгож …
March, 2017
-
29 March
МХЕГ-ын дарга Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү Өмнөговь аймагт ажиллалаа
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү өнгөрөгч амралтын өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллалаа. Олны нэрлэж заншсан “Нүүрсний зам” буюу Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км хатуу хучилттай автозамын хөдөлгөөн, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, “Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс” компанийн удирдлагууд, ажилчид, нүүрс тээвэрлэгч аж ахуйн нэгж, жолооч нарын төлөөлөл, Цагаан хадны орчим хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл эрхэлдэг иргэдтэй …
November, 2016
-
1 November
Мэргэжлийн хяналтын байгууллага бүс нутгийн сургалтад хамрагдаж байна
Мэргэжлийн хяналтын байгууллага болон Бүгд Найрамдах Киргиз, Бүгд Найрамдах Тажик улсын холбогдох байгууллагын албан тушаалтнууд “Цөмийн болон цацрагийн хяналтын зохицуулалт” сэдэвт бүс нутгийн сургалтад хамрагдаж байна. Европын холбооноос хэрэгжүүлж буй Цөмийн зохицуулалтын байгууллага, тэдгээртэй техникийн хамтын ажиллагаатай байгууллагуудын зохицуулалт болон техникийн чадавхийг бэхжүүлэх, ажилтнуудыг сургаж мэргэшүүлэх зорилго бүхий /INSC PROJECT MC3.01/13/ төслийн гурав дахь шатны хүрээнд зохиогдож буй тус сургалтыг …
October, 2016
-
20 October
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран ажиллахаар боллоо
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү нар хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрхийн зарчимд нийцсэн үйл ажиллагаа явуулах шаардлагатай. Тиймээс мэдээлэл солилцох, сургалт явуулах, хэвлэл мэдээллээр сурталчлах, аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр тал Санамж бичгийн хүрээнд хамтран ажиллана. Мөн хүний эрхийн …
-
20 October
Савласан бүтээгдэхүүний тоон хэмжээнд урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ
Стандарт, хэмжил зүйн газар, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газартай 2016 онд хамтран ажиллах гэрээний дагуу Улаанбаатар хотын томоохон худалдааны төв, супермаркетуудад хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, ашиглалт, сав баглаа боодолтой савласан бүтээгдэхүүний цэвэр тоон хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт явууллаа. СХЗГ-ын хэмжил зүйн хяналтын улсын байцаагч, улсын шалгагч нар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн хэмжил зүйн хяналтын улсын байцаагчид, Монголын хүнс, …
-
13 October
С.Батболд: Хотыг эзэнтэй байлгах хүмүүс бол Мэргэжлийн хяналтын байцаагч нар
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ажилтан, албан хаагчидтай уулзлаа. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Засаг даргад 2016 онд хийсэн ажлын тайлангаа танилцуулж, оны эхний 9 сарын байдлаар нийслэлийн төсөвт 1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 680 саяыг, улсын төсөвт нийт 260 сая төгрөг төвлөрүүлэхээс 168 сая төгрөгийг төвлөрүүлсэн гэсэн мэдээллийг өглөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд …
-
12 October
Эрүүл мэндийн ажилтнууд сургалтад хамрагдав
Засгийн газрын 100 хоногийн арга хэмжээний хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам хамтран “Эрүүл мэндийн салбарын ажилтны нийгмийн баталгааг хангуулах нь” сэдэвт сургалт зохион байгуулав. Уг сургалтад нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл 80 гаруй хүн оролцлоо. Энэ үеэр “Нийгмийн даатгалын тогтолцоо, шинэчлэл”, “Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажлын байрны хөдөлмөр, нөхцөлийн …
-
12 October
Шошгын шаардлага хангаагүй 3327 зөрчил илэрлээ
-Хүнсний бүтээгдэхүүнийг бүрэн шошгожуулах шаардлагатай байна- МХЕГ-аас хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгололт буюу Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-12.7 дахь заалтын хэрэгжилтэд хийсэн тандалт судалгааны дүнг танилцуулж, зөвлөгөө өгөх хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Засгийн газрын 100 хоногийн арга хэмжээний хүрээнд хийсэн энэхүү хэлэлцүүлэгт хүнс импортлогч, худалдаа эрхлэгчид, иргэд оролцсон юм. Тандалт судалгаанд 21 аймаг, нийслэлд үйл …
October, 2015
-
23 October
Бичил зээл хэрхэн авах талаар сургалт хийв
“Хүний төлөө-Зөв тус” аяны хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газраас Баянзүрх дүүргийн 70 гаруй иргэнд зээл, санхүүгийн дэмжлэг хэрхэн авах талаар сургалт зохион байгууллаа. Хувиараа хөдөлмөр эрхлэх, нөхөрлөл, хоршоо байгуулж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 10 сая хүртэл төгрөгийн зээл авахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх, болзол, шалгуур нь ямар байдаг талаар иргэд мэдээлэл бага байдаг учир …
-
20 October
БНАСАУ-д мах экспортлох талаар санал солилцлоо
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдын зөвлөх Чве Хё Сен-ийг хүлээн авч уулзлаа. БНАСАУ манай улсаас мах, махан бүтээгдэхүүн импортлохоор сонирхож байгаа бөгөөд мал эмнэлгийн хорио цээр, ариун цэвэр, махны үйлдвэрүүдийн хүчин чадал, итгэмжлэлийн талаар уулзаж ярилцсан юм. МХЕГ-ын дарга Ш.Раднаасэд “БНАСАУ-д мах экспортлох асуудлаар сонирхож, бидэнд хандаж байгаад талархаж …
-
13 October
“Зөвлөгөө, мэдээллийн төв”-өөр 549 иргэн үйлчлүүлжээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Зөвлөгөө, мэдээллийн төв”-өөр өнгөрсөн 14 хоногт 549 иргэн үйлчлүүлжээ. Мөн хугацаанд 502 албан бичиг хүлээн авсны 293 буюу 58,4 хувь хариутай, 209 буюу 41,6 хувь нь хариугүй бичиг байлаа. Иргэд, аж ахуйн нэгжээс 38 өргөдөл, гомдол хүлээн авч 17-г нь шийдвэрлэн, бусдыг нь хяналтад аваад байна. Мөн МХЕГ-ын 1800-1286 дугаарын утсанд 78 дуудлага ирснээс 16 гомдлыг …
-
9 October
Орон нутгийн шинжээчид сургалтад хамрагдлаа
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори /ХАБҮЛЛ/ жил бүр хяналтын итгэмжлэгдсэн сүлжээ лабораторийн химич нарын сургалт, зөвлөгөөн зохион байгуулдаг. Энэ жилийнх 2015 оны 10 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд болж 21 аймаг, хилийн хоёр боомт, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төв лабораторийн 41 хүн оролцсон байна. Шинжээч нар хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хэрхэн хангаж, шинжлэн тодорхойлох талаар онол, …
-
8 October
Орон нутгийн аж ахуйн нэгжүүдэд сургалт явуулав
МХЕГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газраас “Хүний төлөө-Зөв тус” аяны хүрээнд 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Хөдөлмөрийн аюулгүй байдлын үндсэн тогтолцоо”, “Хөдөлмөрийн аюулгүй байдлын тулгуур зарчим”, “Барилгын салбарт нэвтэрч буй шинэ технологи, аюулгүй ажиллагаа”, “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал” сэдвээр хичээл зааж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө. Сургалтад Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг барилга, уул уурхайн 20 …
-
6 October
Хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ
МХЕГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн агентлаг/КОША/-ын Гадаад харилцаа, хамтын ажиллгааны Төвийн захирал И Ин Соб тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Талууд хоёр байгууллагын хамтын ажиллагаа болон Техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд байгуулах 2016 онд хамтран ажиллах төлөвлөгөөний төсөл дээр харилцан санал солилцсон юм. Цаашид БНСУ-д туршлага судлах, сургалтад хамрагдаж байгаа болон эрдэм шинжилгээний хүрээлэнд судалгааны …