С.Батболд: Хотыг эзэнтэй байлгах хүмүүс бол Мэргэжлийн хяналтын байцаагч нар

14628030_1096981407088716_369140666_n

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ажилтан, албан хаагчидтай уулзлаа. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Засаг даргад 2016 онд хийсэн ажлын тайлангаа танилцуулж, оны эхний 9 сарын байдлаар нийслэлийн төсөвт 1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 680 саяыг, улсын төсөвт нийт 260 сая төгрөг төвлөрүүлэхээс 168 сая төгрөгийг төвлөрүүлсэн гэсэн мэдээллийг өглөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Мэргэжлийн хяналтын тогтолцоонд зарим өөрчлөлт хийх шаардлага ажиглагдаж байгаа. Жишээлбэл, “Байгаль орчин болон мал эмнэлгийн хяналт”-ыг бодлого тодорхойлогч байгууллагад шилжүүлэх нь зүйтэй гэж бодож байна. Мөн Улаанбаатар хотын хувьд нэг өглөө босоод ирэхэд барилга баригддаг, зам сэтэлдэг, зөвшөөрөлгүй ТҮЦ байрлуулдаг зэрэг зөрчлүүд гарсаар байна. Тиймээс Улаанбаатар хотыг эзэнтэй байлгах, иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулахад гол үүрэг гүйцэтгэх хүмүүс бол мэргэжлийн хяналтын байцаагч нар юм. Иргэдийн зүгээс мэргэжлийн хяналтын газрын байцаагч нартай холбогдолтой гомдол, санал ч тасардаггүй. Тиймээс энэ асуудлыг өнөөдөр хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй” гэлээ.

14686505_1096982273755296_2138451345_n

Өнөөдрийн уулзалтаар Мэргэжлийн хяналтын газрын бүтэц, зохион байгуулалт, цаашид хэрхэн ажиллах, албан үүргээ биелүүлж байхад тулгарч буй саад, бэрхшээлийг хэрхэн арилгах талаар санал бодлоо солилцсон юм гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

14408768_1075659032554287_872381660_n-8-36

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …