Хүүхдийн өсөлтөнд агаар нэн шаардлагатай

e6503a9529439d77bigХүүхдийн өсөлт хөгжилтөнд агаар нэн шаардлагатай байдаг. Хүүхдийг төрснөөс хойш 5-7 хоногийн дараа гаргаж 10-15 минутаас 2-3 цаг хүртэл хооронд завсарлагатайгаар аагаарт байлгана. Агаарт унтуулсан ч зүгээр. Харин намар өвлийн улиралд хүүхдийг 2- 3 долоо хоногтойгоос нь -100С-150С-ээс илүүгүй хүйтэнд салхигүй тогтуун үед агаарт гаргаж болох бөгөөд хүүхдийг гаргахаас өмнө +200С-220С-ийн дулаан өрөөнд 2-3 минут нүцгэн байлгаж улмаар хугацааг аажмаар 10-15 минут уртасган хүйтэн сэрүүнд дасгасан байх ёстой. Заримдаа агаарын бохирдол ихтэй орчинд гадаа гараад ч хүүхэд агаараар хангагдахгүй агаарын харьцангуй дутагдалд ордог тул амралт чөлөөгөөрөө хүүхдээ авч хотоос гарч зугаалах нь ашигтай. Агаарт гарснаар хүүхэд чийрэгжиж, аливаа өвчин тусах нь эрс багасдаг. Мөн тархины даралттай бол агаарт сайн гаргаж байхыг зөвлөдөг.

Т.Далай 

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …