Аргын тооллын 1 сарын 18-ны ням гараг, билгийн тооллын өвлийн дунд сарын шинийн 28-ны адьяа гараг, 4 ногоон мэнгэтэй, үхэх барилдлагатай, төмөр суудалтай, гар одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 08:29 цагт мандан, 17:21 цагт жаргана.
Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, тангарагаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.