Хөхөгчин хонь өдөр

download (1)2015.01.19 / БИЛГИЙН ТООЛЛЫН 29
ӨВЛИЙН ДУНД УЛААН ХУЛГАНА САРЫН
ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ХОНЬ ӨДӨР
Үс засуулбал: Сүлд тэнэж одно
Наран ургах, шингэх: 08.28-17.22
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Огторгуй
Аргын тооллын 1 сарын 19, Сумъяа гараг. Билгийн тооллын 29, Суулга одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 28 минутад мандан, 17 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Ugluu-logo

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …