Эмнэлгүүдийн ачаалал 5.5 хувиар нэмэгджээ

3dd002a7464d9c16b339a2fd91997470_LНийслэлийн харьяа эмнэлгүүд дэх 669 хүүхдийн орон дээр өнөөдрийн байдлаар 706 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Өөрөөр хэлбэл, орны ачаалал дунджаар 5.5 хувиар хэтэрчээ. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд 52.3, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд 42.8, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд 29.4, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт 13.7 хувиар тус тус хэтэрсэн байна гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Ugluu-logo9

Санал болгох мэдээ

Өнөөдөр Олон улсын эпилепсийн өдөр

Дэлхий даяар нийт 60 сая гаруй эпилепситэй хүн амьдарч байна. Монгол Улсад эпилепси оноштой 1933 …