УДБЭТ-ын уран бүтээлчид энэ сарын 24-ны өдөр вальс хөгжмийг үндэслэгч Австрийн хөгжмийн зохиолч И.Штраусын бүтээлүүдээр “Оргилуун дарс” шинэ балет тавихаар болжээ. Шинэ жилийг санагдуулам 15 хөгжмийн бүтээлийг нэгтгэсэн уг балетийг бүжигчид орчин үеийн сонгодог бүжгийн хэлбэрээр хүргэхийн зэрэгцээ тайзан дээр хормын дотор хувцсаа солих зэргээр илбийн үзүүлбэр ч толилуулах гэнэ. Цомнолыг нь тус театрын ерөнхий балетмейстр Д.Дашлхагва бичиж, нэгэн бүсгүйн сэтгэлд ургасан төсөөллийн баяр наадмыг тайзнаа амилуулан, амьдралын сайхан талыг “Оргилуун дарс”-аар харуулахыг зорьж байна. Симфони найрал хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдаж, тайзыг ерөнхий зураач Г.Ганбаатар ажиллах гэнэ.
Түлхүүр үгурлаг
Санал болгох мэдээ
Монголын boyband хамтлагууд “Take Off” хамтлагийн “Уучлаач хайрт минь”, “Гүнж” дууг шинэчлэн дуулжээ
“Take Off” хамтлагийн 20 жилийн ой 2024 онд тохиож байна. Тус хамтлагийн уран бүтээлчид ойгоо …