“Болор цом” Төв аймагт болно

37c5b8d1884d81ddoriginalОны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” яруу найргийн наадам ирэх сарын 14-нд Төв аймгийн Зуунмод суманд болох гэж байна. Наадамд өрсөлдөх найрагчдын бүтээлийг Монголын зохиолчдын эвлэл дээр авч эхэлжээ. 32 дахь жилдээ зохион байгуулагдаж буй наадамд “Болор цом”-ын эзэд тааллаараа оролцох бөгөөд бусад яруу найрагчийн хувьд шилдэг 32 найрагчийг шигшин Зуунмод сумын тайзнаа шүлгийг нь уншуулах юм байна. Өмнө нь “Болор цом” наадмыг Эрдэнэт, Дархан хот болон Архангай, Өвөрхангай аймагт зохион байгуулж байжээ. Ийнхүү энэ наадам тав дахь удаагаа орон нутагт болох гэж байгаа нь энэ юм.

Санал болгох мэдээ

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

​Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.04/ Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, …