Угаалгын нутаг, шампунь гэгч соёлын бараа монголд орж ирсэнээс хойш бөөс гэдэг амьтан устаж үгүй болсон гэдэг. Ямар сайндаа зарим нэгэнд нь бөөс хэрэг болоод олдохгүй бөөс үнэд хүрч байсан цаг саяхан. Гэтэл сүүлийн үед цэцэрлэгийн хүүхдүүд бөөстөж эцэг эхчүүд нь сандралдах болсон. Хөдөө орон нутгаар л бөөс илэрсэн юм шиг яриа гараад байгаа.
Угтаа бол хотод ч бас бөөс газар аваад байгаа гэдгийг цахим хуудсуудаар бичигдээд байгаа бөөсний шампунь, хуурсны сам хайсан эцэг эхчүүдийн постууд тодхон илэрхийлнэ. Харин бөөс илрээд байгаа цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эхчүүдийн таамаглалаар бол урд хөршөөс оруулж ирсэн үсний боолт хавчаарнуудаас бөөс үүсгэгч нянгууд орж ирээд байгаа гэнэ.
Үүнийг харин мэргэжлийн хяналтынхан болоод эмч нар үгүйгэж байгаа сурагтай. Учир нь бөөс амьд организмаар тэжээгддэг учир үсний боолтоор дамжин халдварлах боломжгүй хэмээн үзэж байгаа юм байна. Гэхдээ нэг сонин зүйл дурьдвал эрээнд хуурсны шүүр маш эрэлт ихтэй байгаа гэнэ лээ.
Тэгэхээр энэ бүгд урд хөршийн наймааны бодлого ч байхыг үгүйсгэхгүй, хятадууд юу ч хийж чаддаг хүмүүс амьд организмаар үүсгэгддэг гэгдэх бөөсийг үсний боолтноос үүсгэж чадах хүмүүс хэмээн эцэг эхчүүд үзэж байгаа бололтой.
Эх сурвалж: fact.mn