МЗХ-ны ерөнхий зөвлөлийн хурал боллоо

5badb9bf7a2e84b5b4a49e56c05cd5f3 (1)Монголын Залуучуудын Холбоо 2015 оныг залуусаа “Бүтээе” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа хийхээр төлөвлөөд байгаа. Сар бүрийг өөрийн нэршилтэй болгож, залуусын дунд уриалга өрнүүлэх бөгөөд нэгдүгээр сарыг “Гарааны сар” болгон зарлаж энэ сард бүх залуулуучууд 2015 оныхоо ажлыг төлөвлөхийг уриалсан юм. Тэгвэл өнөөдөр МЗХ Ерөнхий зөвлөлийн хурлаа хийлээ. Хуралд 21 аймаг, 9 дүүрэг, салбар хороо холбоодын бүхий л тэргүүнүүд оролцож 2014 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа тавьж, 2015 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө танилцуулахаас гадна МЗХ-ны дүрмийн төслөө хэлэлцлээ.

Өнгөрсөн онд МЗХ-ны гүйцэтгэх хорооноос хийж хэрэгжүүлж байгаа бүхий л ажлыг орон нутагт давалгаалж залуучуудыг нэгтгэж, МЗХ холбоо гэхэд хаана ч хүлээж авах хэмжээний болж чадсан нь өнгөрсөн 2012 оноос хойш залуучууд уйгагүй ажилласны үр дүн юм.  Өнөөдөр 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг, салбар хороо холбоод үйл ажиллагаагаа эрчимжүүлж, идэвхижүүлж, хүрээгээ улам бүр тэлсээр байна.

fc83a3b9ed915e7d2efee38e64f3c247 e617055322b9b26d8119ac79e0a7f0c5Өнөөдрийн “Ерөнхий зөвлөлийн хурал”-аар хамгийн сайн ажилласан шилдэг салбаруудаа тодруулсан юм. Шилдэг аймгаар Б.Мөнхболд тэргүүнтэй Орхон аймгийн Залуучуудын холбоо, хоёрдугаарт Э.Энхжаргал тэргүүнтэй Дорноговь аймгийн Залуучуудын Холбоо, гуравдугаарт Г.Цоожхүү тэргүүнтэй Ховд аймгийн Залуучуудын холбоо тэргүүлсэн бол, Улаанбаатар хот дахь Залуучуудын холбооны шилдгээр Н.Батбаяр тэргүүнтэй Хэнтий аймгийн залуучуудын холбоо, салбарын тэргүүн байрт Н.Мөнхбаясгалан тэргүүнтэй Авто замчин залуучуудын холбоо шалгарлаа. Дээрх шалгарсан аймаг, салбар холбоод бол 2014 онд орон нутагтаа, салбартаа маш олон залуучуудыг нэгтгэж, залуучуудын дуу хоолойг төр засагт хүргэх, тэдний байр суурийг бэхжүүлэх, идэвхижүүлэх бүхий л үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан юм.

90a147b571526f0bfd19946a5f66ec51 d89f4be30b9445a3856b557a12e917da 8cebc3e85be84c13acefc71ab4360d09 be0b27a5e34aa5523e56d8d17c7f6089 47a33599633873eee4148abf5038916f a6dd59c8878bf5f3a1ce6ecaa28317e5Ерөнхий зөвлөлийн хуралд оролцсон залуучуудыг МУ-ын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр залуучууд тулгамдаж байгаа асуудал болоод цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулж, харилцан санал солилцсон юм.

Ингээд Ерөнхий зөвлөлийн хурал өндөрлөхөд Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат хэлэхдээ “Монголын Залуучуудын Холбоо бол залуучуудын үндэсний төв байгууллага. Энэ байгууллагын залуус аливаа нам, эвсэл гэж хуваагдахгүйгээр өөрийнхөө болоод гэр бүл, улс эх орныхоо төлөө чин сэтгэл зүрхээ гарган ажиллах хэрэгтэй. 2015 онд залуу хүн бүтээж, хариуцлагатай, хошуучлагч, баян залуу болохын төлөө зүтгэх ёстой. Бидний өмнө маш том үүрэг хариуцлага ирж байна гэдгийг ойлгож, ухаарах цаг нь болсон. МЗХ 2015 онд үйл ажиллагааныхаа цар хүрээг дотооддоо төдийгөө дэлхийн давцанд гаргаж, ажиллах маш том үүргийг хүлээгээд байгаа.Тиймээс бид энэ онд залуучууд юу хийж бүтээж чаддаг вэ гэдгийг үг, үйлдэл бүрээрээ харуулж, залуучуудын байр суурь, дуу хоолойг хүчтэй болгоно. Ингээд Ерөнхий зөвлөлийн хуралд оролцсон бүх залуучууддаа баярлалаа. Бүгд хариуцсан ажлаа маш сайн хийгээрэй” хэмээн уриаллаа.

01b789e983e4b4111076d8d895839c87 0c0c55e316184bd941f822d9a1576c5f

Ugluu-logo9

Санал болгох мэдээ

МИАТ компани Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК  дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас …