Эрхтэн босохгүй байх 8 хачирхалтай шалтгаан

dbfcd19b1caae1c7originalЭрхтэн босох нь тэр чигтээ цусны урсгалтай холбоотой. Таны зүрх бүх эрхтэнрүү цусыг шахдаг. Мөн таны эрхтэнрүү ч гэсэн ялгаагүй цусыг шаардлагатай үед нь их хэмжээгээр шахдаг. Илүүдэл жин, хэт их тамхинд донтох зэргээс болж эрхтэн хангалттай сайн хатуурахгүй байх боломжтой. Тестостерон бол хоёрдугаар нөлөөлөгч юм. Түүний тусламжтай таны эрхтэн хангалттай сайн босох болно. Гэхдээ эдгээр 2 зүйлээс гадна санаанд оромгүй дараах 8 зүйлс шууд эрхтний босолтонд нөлөөлдөг байна.

1. Дэлгүүрийн баримт Дэлгүүрийн баримт болон бусад баримт өгдөг газрууд тодорхой төрлийн бэх хэрэглэдэг. Уг бэхтэй байнга харьцах нь таны биед байх эмэгтэйлэг гормоны идэвхижлийг нэмэгдүүлдэг. Үүнээс болж эрхтэн хангалттай босохгүй байх магадлалтай.

2. Десерт Чихэрлэг зүйл ихээр идэх нь таны цусан дахь глюкозын хэмжээг ихэсгэдэг. Ингэснээр таны тестостерон үйлдвэрлэгчийн хэсэгт асуудал бий болгоно. Улмаар эрхтний хатуурлыг багасгадаг.

3. Дутуу нойр Чикагогийн Их сургуулиас гаргасан судалгаагаар өдөр бүр 5 цагаас бага унтах нь эрхтний хатуурлыг 10 хувиар бууруулдгийг тогтоожээ. Нойр тестостероны үйлдвэрлэлтэнд чухал нөлөөтэй. Та хангалттай нойр авч чадахгүй байх үед, эрхтэн чинь босохдоо бага зэрэг хүндрэл бий болгоод байвал битгий гайхаарай та өдөрт 7-с бага цаг унтсан гэсэн үг.

4. Өрөөнд хүүхэд байх Ер нь хүүхэдтэй эцэг эхчүүд, шинэ аавуудын хувьд тестостероны үйлдвэрлэл 7 хувиар доогуур байдгийг Northwestern-ы Их сургуулиас гаргасан судалгаанд дурдсан байдаг. Энэ нь сэтгэл санаа тархинд юу бодож байгаагаас шалтгаалдаг байж болох юм.

5. Шар буурцаг Цагаан хоолонд хамгийн их ордог орц бол шар буурцаг. Шар буурцаганд “естроген” гэдэг бодис байдаг бөгөөд энэ бодис нь сэрлийн мэдрэмжийг дарангуйлдаг болохыг Харвардын Анагаахын сургуулиас гаргажээ. Бага зэргийн шар буурцаг хэрэглэхэд танд тэгж их нөлөөлөхгүй. Харин хоолны дэглэм нь байнгийн шар буурцган дээр суурилсан бол таны эрхтэн хатуурах үйл явцад асуудал учруулж болох юм.

6. Гадаа нар салхинд тогтмол гарах Наранд сайн гарахгүй арьсаараа Д витамин сайн авч чадахгүй байх нь тестостероны үйлдвэрлэлийг бууруулах шалтгаан болдог. Герман болон Австрийн эрдэмтдийн үзэж байгаагаар хоол болон нарнаас хангалттай Д витамин авахгүй байх нь эрхтний хатуурлыг 20 хувь бууруулдаг гэж судалгаандаа дурдсан байдаг. Д витаминыг үд дундын нарнаас 15 минут авахад хангалттай.

7. Урт замыг явган туулах Колумбын Их сургуулийн судлаачдын үзэж байгаагаар бол долоо хоногт 64-с их км гүйдэг эрчүүдийн эрхтний хатуурлын хэмжээ 17 хувиар буурдгийг тогтоожээ.

8. Алкахол хэрэглэх

Алкахолын хэрэглээ хэт ихэдвэл эрхтний хатууралд нөлөөлөх нь мэдээж. Зохистой хэрэглэдэг бол хүнд байдалд орохгүй нь ойлгомжтой.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …