Зөрчилтэй барилга байгууламжуудыг танилцуулахыг үүрэг болголоо

b1c2f12a42c8f32d1b36f5ffc1c8a2d2Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа.  Нийслэлийн нийт дүүргүүдийн нутаг дэвсгэр дээр гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх  14 хоногтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Гарсан зөрчил болон гэмт хэргийг хариуцсан ажилтнууд тухай бүр нь арга хэмжээ авч, шуурхай шийдвэрлэж ажиллажээ.

Хотын дарга энэ үеэр Дулааны үнэ нэмсэн асуудлаар Улаанбаатар Дулааны сүлжээ Төрийн өмчит хувьцаат компаний дарга Р.Хайдваас тодрууллаа. Тэрээр “дулааны  үнийг Эрчим хүчний зохицуулах хорооноос нэмсэн, хуулиараа бол 14 хоногийн өмнө мэдээллэх ёстой” гэж хэллээ. Хотын дарга дулааны  үнэ нэмсэн хэрнээ иргэдээс нууж байгаа ийм асуудал байж болохгүй. Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрийг хэвлэл мэдээллээр иргэдэд мэдээлэхийг Тамгын газарт үүрэг өглөө.  Харин нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайханаас Яармаг нисэхийн зам ашиглалтад орсноос хойш осол эндэгдэл гарах нь нэмэгдэх боллоо. Осол аваар гарч эхлэхэд бид явган хүний гарц тэмдэглэгээ, гэрэлтүүлэг, гэрэл дохиог суурилуулсан. Миний ажигласнаар жолооч нар хотын төвд гэрэл дохио ашигладаг шигээ Яармагийн замд ашиглахгүй байгаа талаар тодрууллаа. Үүнд жолооч нар хурд хэтрүүлэн явах, гэрэл дохио анхаардаггүй, явган зорчигч нар гарцгүй газраар гарах зэргээс үүдэн осол аваар гарч байгаа. Нийслэлийн Замын цагдаагийн газар, дүүргийн Засаг даргатай хамтран хяналтын камер тавихаар ажиллаж байна гэж нийслэлийн Замын цагдаагийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан хариуллаа.
Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт дүүргийн дарга нартай хамтран ачаа тээврийн логистик зураглалыг яаралтай гаргаж өгөхийг үүрэг болгов.  Дүүргийн дарга нарт дүүргийн нутаг дэвсгэр дээр зөвшөөрөлгүй газар болон хууль зөрчсөн барилга байгууламжид мониторинг хийж дараагийн шуурхай зөвлөлгөөн дээр оруулж ирэх болон  цаашдаа хороодын хүн амтай харьцуулж норматив тогтоож ажиллана. Үүнтэй холбоотойгоор дүүргийн Засаг дарга нар саналаа оруулахыг үүрэг болголоо. Харин нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа Хөрөнгө оруулалтын захирамж гарч байгаа. дүүргүүд рүү эрх шилжиж байгаа учраас дүүргүүд, Худалдан авах үйл ажиллагааны газрууд тендерээ хялбар нөхцөлөөр хурдан шуурхай шалгаруулж ажиллах талаар, Дүүргийн Засаг нар Цагдаагийн газартайгаа хамтран сайн ажилласан цагдаа нарыг шагнан урамшуулж ажиллаж байхыг санал болголоо. Хотын дарга сайн ажилласан албан хаагчдын идэвх санаачлагыг дэмжиж ажиллах нь зөв гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …