Монголчууд бид хүүхэдтэй болохоос бусад бараг бүх юмаа төлөвлөдөг, ажлын ба амралтын өдөр, гэрээ хэлэлцээр, автомашин худалдаж авах гээд л, харин хүүхэдтэй болох гэж байгаагаа сонсмогц яахаа ч мэдэхээ байдаг. Гэтэл өндөр хөгжилтэй улс гүрнүүдэд “гэр бүл төлөвлөлт” нь яг дэлгүүрээс бараа авах гэж буй мэт жирийн дасал болсон зүйл. Иймээс түүндээ нухацтай, маш удаан хугацааны турш бэлддэг. Тэд биднээс илүү ухамсартай болоод ингэдэг юм биш харин нарийн тооцоотой учраас тэр, яагаад гэвэл эрүүл, хөөрхөн, ухаантай хүүхэд өөрсдөд таатай төдийгүй ашигтай гэдгийг мэддэг. Орчин үед гэр бүл телөвлөлт зайлшгүй шаардлагтай болжээ.
Ийм чухал асуудлыг зөнгөөр тавьж болохгүй, үүнд хэд хэдэн шалтгаан бий.
Нэг: Сүүлийн 50 жилд эрчүүдийн үрийн шингэнд ажиглагдахуйц өөрчлөлт оржээ. Харамсалтай нь сөрөг тал руугаа. Энэ нь ирээдүйд төрөх хүүхдийн эрүүл мэндийн байдалд муугаар нөлөөлж байгаа төдийгүй ер нь эцэг эх болж чадах, эсэх тухай асуудалд хүргэдэг. Ер нь гэр бүлийн хосуудын 50% нь үр тогтохгүй байгаа асуудалтай тулгардаг, үүнээс эрчүүдийн буруу 40% гэж дэлхийн эрдэмтэд үзэж байна.
Хоёр: Одоо ихэнх гэр бүл нэгээс хоёр хүүхэдтэй болохыг эрмэлздэг, иймээс “чанар” юуны түрүүнд анхаарах шаардлагатай, тэгээд ч хүүхэд бол машин биш, шинэ загварынхаар солино гэж байхгүй. Уг нь эр хүн төрсөн цагаасаа эхлээд үр тогтооход насан туршдаа бэлдэх ёстой. Хэрэв та ингэж чадахгүй бол ядаж зургаан сарын өмнөөс шаардлагатай арга хэмжээг аваарай.