Төрөлтийн мэдээллийг 12 цагаар өгч байна

00-bolormaa-egchМонгол Улсын гурван сая дахь иргэн мэндлэх хугацаа ойртсоор байна. Гурван сая дахь иргэнээ бүртгэх, мэдээлэх чиглэлээр ЭМСЯ-наас зохион байгуулалтын ямар арга хэмжээ авч буй талаар ЭМСЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Н.Болормаагаас тодрууллаа.

– Гурван сая дахь иргэнээ хүлээж авах чиглэлээр ЭМСЯ-наас ямар арга хэмжээ авч байна вэ?

Монгол улсын 3 сая дахь иргэнийг тодруулахад төрөлтийг бүртгэх, мэдээлэх, эх нярайд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх талаар Эрүүл мэнд, спортын сайдын “Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” 06 дугаар тушаал батлагдан гарсан. Энэ тушаалын дагуу байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд амаржих газрууд дээр очин, бэлэн байдлыг хэрхэн хангаж ажиллаж байгаатай танилцсан. Түүнчлэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд гурван сая дахь иргэнийг хүлээж авах талаар мэдээлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр зөвлөмж, зөвлөгөө өгөх ажлуудыг зохион байгуулж байна.

Өнгөрсөн баасан гараг /2015.01.16/-т ЭМСЯ-наас ЭХЭМҮТ, Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа амаржих газруудын 100 орчим эх баригч нарт гурван сая дахь иргэнээ хүлээж авах, бүртгэх мэдээлэх, мөн эхийг эсэн мэнд амаржуулах, нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэхдээ юуг анхаарах талаар тусгайлсан сургалт зохион байгууллаа.

– Монгол улсын гурван сая дахь иргэн мэндлэх хугацаа ойртож буйтай холбогдуулан төрөлтийг “Дэлгэрэнгүй бүртгэлээр” бүртгэж эхэлсэн. Энэ талаар тодруулбал.

2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 00 цагаас эхлэн төрөлтийн мэдээллийг “Дэлгэрэнгүй” байдлаар авч эхэлсэн. Иймээс бүх амаржих газрууд, мөн төрөлт хүлээж авдаг хувийн хэвшлийн 4 эмнэлэгт дэлгэрэнгүй бүртгэлийн программыг суулгасан. Энэ программын дагуу өнөөдрөөс төрсөн эхчүүдийг нэрээр нь бүртгэж, Үндэсний статистикийн хороо уруу 12 цагаар мэдээллийг өгч эхлээд байна. Хөдөө орон нутгийн хувьд мөн адил уг программийг аймгуудад суурилуулсан. Сумын эмнэлгүүдээс аймаг дээрээ мэдээллээ хүлээн авч, үндэсний статистикийн хороо уруу мэдээлэх арга хэмжээ авч байна.

Бүртгэл мэдээллийн дээрхи ажлыг зохион байгуулах талаар бүх амаржих газрууддаа зөвлөмжөө өгчихсөн байгаа. Мөн Стандарт, эмжил зүйн газрын цагаар төрөх өрөөнүүдийн цагийг тохируулсан.

Ugluu-logo9

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …