Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны “Ээлтэй” өрхийн эмнэлгийн барилгыг актална

person's hand signing documentНийслэлийн Засаг дарга “Хөрөнгө бүртгэлээс хасах тухай” А/46 дугаар захирамж гаргаж, “Азийн Хөгжлийн Банкны Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд түр суурьшуулах үйлчилгээтэй 50 айлын орон сууцны барилга барихтай холбогдуулан “Ээлтэй” өрхийн эрүүл  мэндийн  төв, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын балансад бүртгэлтэй 8 дугаар хорооны конторын барилга нийт 169 сая 511 мянган төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилга, байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг акталж нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахаар боллоо.

Акталж данс бүртгэлээс хасч байгаа барилгыг буулгахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт, хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлэн худалдаж, худалдсанаас орох орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх, газрын эзэмшил болон ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо.
Мөн захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АКТАЛЖ, ДАНСНААС ХАСАХ ЭРГЭЛТИЙН БУС
ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ
д/д Хөрөнгийн нэр Хаяг байршил Ашиглалтад орсон он Балансын үнэ /төгрөг/ Хуримтлагдсан элэгдэл /төгрөг/ Үлдэгдэл үнэ /төгрөг/
1 Ээлтэй өрхийн эмнэлгийн барилга СХД
8 дугаар хороо
2001 61 883 974 9 724 050 52 159 924
2 8 хорооны конторын барилга 1975 107 194 500 51 661 794 55 532 706
3 Хорооны 3 тал хашаа 1975 433 200 433 200 0,0
Нийт дүн 169 511 674 61 819 044 107 692 630

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …