Залуус бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

123b72a069c1046e5ac091c90e7482e1Монголчууд өдөр тутмын хоол хүнсэндээ сүүг шууд хэрэглэдэггүй, харин сүүгээр цай сүлж уух, тараг, ээдэм хийх, цөцгийг хоол хүнсэндээ нэмж хэрэглэх, шар тос, хайлмаг зэрэг өндөр тос агууламжтай бүтээгдэхүүн айраг, хоормог, цэгээ зэрэг исэг ундаа, уургийн агууламж өндөртэй бяслаг, ээзгий, ааруул зэргийг уламжлалт аргаар бэлдэн эрт дээр үеэс хэрэглэж заншсан. Сүүлийн жилүүдэд хотжилт эрчимтэй явагдаж, хот суурин газрын хүн нийт хүн амын 60 гаруй хувийг эзлэж, хүн амын 70-аад хувийг 45 хүртэлх насны хүн эзэлж байгаа тул тараг, ундны ариутгасан сүү, бяслаг, зайрмаг, аарц зэрэг боловсруулж савласан сүүн бүтээгдэхүүний хэрэгцээ байнга нэмэгдэж байна. Тэгвэл  хэрэглэгчдийн энэ  л  хэрэцээ  шаардлагат тулгуурлан байгалийн цэвэр сүү, сүүн  бүтээгдэхүүнээр ард  түмнээ  хангаж байдаг  “Сүү” ХК-тай Монголын  Залуучуудын  холбооны  гүйцэтгэх  хорооны  залуус  танилцлаа. Уг танилцах  аяллыг МЗХ-ны  дэргэдэх  Залуучуудын  хөдөлмөрийн  төв  биржээс  зохион  байгуулсан  юм.  Аялалд оролцогч  залуус  өөрсдийн амтархан  идэх  дуртай  амтлаг тараг,  сүү,  ааруул зэрэг нь  ямар  шат  дамжлагаар дамжиж  хэрэглэгчдийн гар ирдэг нарийн үйл  явцтай танилцаж, тухайн компанийн үүх  түүхийг ч мөн  сонирхоод  авсан юм.   Сүү ХК нь 200тн сүү боловсруулах хүчин чадалтайгаар 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа  бөгөөд өдөр бүр өсөн нэмэгдэж буй хүн амын эрэлт хэрэгцээг хангахын тулд үйлдвэртээ дэлхийн стандартад нийцсэн техник технологийг нэвтрүүлж, бүрэн автомат орчин үеийн үйлдвэрийг цогцлоож чаджээ.

d1d02b41adbb5850fb849c2a634030de 7d6cce05fa77e44537996c1016e4a88d 5c92e9cf0cbc99b3d5e59ad777e645f0

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …