Налайх дүүрэгт 09:00 цагийн байдлаар 495 хүн саналаа өгчээ

0d9b880ec20db6daa2471d274a49cab8Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын дагуу Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах санал асуулга өнөөдөр 7 цагаас эхэлсэн. Налайх дүүрэгт 09:00 цагийн байдлаар 495 хүн санал өгч, ирц 2,5 хувьтай байна. Тус дүүргийн санал асуулга 7 хороон дээр явагдаж байгаа  бөгөөд 21:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Налайхын иргэд Та бүхэн цахим үнэмлэхтэйгээ харъяа хороон дээрээ очиж, санал асуулгадаа идэвхитэй оролцоно уу гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo9

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …