Гурван аймгийн цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоожээ

olloo_mn_1421805146_DSC02524Томуу болон томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсэнээс Баянхонгор, Дундговь, Ховд аймгийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Хамгийн сүүлд Ховд аймгийн цэцэрлэгийг зогсоосон байна. Учир нь цэцэрлэгийн хүүхдүүдийн 14.5 хувиас илүү нь өвчилсөн тохиолдолд үйл ажиллагааг түр зогсоодог. Тэгвэл Ховд аймгийн цэцэрлэгүүдэд өвчний тархалт 16 хувьд хүрч нийт хүүхдийн 40 хувь нь л ирэх болжээ.

Сүүлийн саруудад томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэх хандлагатай байна. Ялангуяа AH3N2 вирусын дэгдэлт өндөр байгаа энэ үед нэн түрүүнд хүүхдийг эрүүл орчинд гэрт нь байлгаж, Tamiflu эмийг 5 хоногоор уулгах хэрэгтэй юм. Харин ханиад томуу хүндэрсэн тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй гэдгийг албаныхан санууллаа.

Б.Сансартуяа
olloo.mn

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …