Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Бээжин констракшн Инженеринг групп” ХХК-ийн гадаад төсөл хариуцсан орлогч захирал Гуо Жинху тэргүүтэй төлөөлөгчдийг 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч уулзаж, Улиастайн уулвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3.4 км зам, 288 метр урт гүүрийг барих ажлын хүрээнд тус компанитай хамтран ажиллах талаар санал солилцсон. Энэ хүрээнд Нийслэл “Бээжин констракшн Инженеринг групп” ХХК-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Тус санамж бичигт нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, “Бээжин констракшн Инженеринг групп” ХХК-ийн гадаад төсөл хариуцсан орлогч захирал Гуо Жинху нар гарын үсэг зурлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.