Замын хөдөлгөөний дүрмээ баримталж сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна

p19c5j0ipstvte2fbo46763i412015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэс нийт 293 дууудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 212 дуудлага иржээ. Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдал  ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 9 гарч, 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 77  жолоочийг журамлаж, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ. Иймээс Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөний дүрмээ баримталж архи  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт дуусч байгаа учраас эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Ugluu-logo9

Санал болгох мэдээ

Баярын өдрүүдэд 20 дуудлага мэдээлэл бүртгэгджээ

Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд буюу 2025 оны 12 …