01 сарын 23-наас 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

mongolia_map123-нд зүүн зүгийн нутгийн хойд, 24-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 25-нд зарим газраар, 26-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд зарим газраар, 25-нд ихэнх нутгаар, 26-нд говь тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр хүйтний эрч сулавтар байх боловч 25-наас хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 17-22 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Ugluu-logo9

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …