Экс сайд Н.Алтанхуяг ажилдаа оржээ

fgersaw

Монгол Улсын түүхэн дэх 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2 жил гаруй хугацаанд Засаг удирдаж, Монгол Улсын түүхийн нэгэн зурвас үеийг бүтээлээ. Ах дүү, анд нөхдөөрөө нийлж улсын мөнгийг идсэн, эдийн засгийг сөхрүүлсэн, ирээдүйгээ их өрөнд унагасан, төрийн албыг “данхайлгасан” гээд түүнд тохох түмэн буруу бий. Гэвч 2 жилийн хугацаанд чамгүй олон бүтээн байгуулалтыг хийж чадсан гэж үнэлэх нэгэн ч бий. Юутай ч 1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон улс төрд эргэлт буцалтгүй орсон тэрбээр хамгийн сүүлд намынхаа журмын нөхдийг үл харгалзан МАХН-тай хамтран ажиллах гэрээ байгуулаад амжсан. “Урт шар дээлт” Н.Энхбаяртай найзалж эхэлсэн нь түүнийг Ерөнхий сайдын суудлаасаа буухад түлхэц болсон гэхэд хилсдэхгүй. УИХ дахь намын бүлгийн ахлагчаас эхлээд “андуурч кнопоо даран”,  М.Зоригт тэргүүтэй нь улаан нүүрэн дээр “Дэнзэнгийн хадам аавыг дэмжихгүй” гэдгээ тунхагласан бол зарим нөхөд нь “зүгээр л чуулгандаа оролцоогүй тасалсан.”

Ингэж намынхаа түүхэнд хамгийн урт хугацаанд Ерөнхий сайдаар ажилласан тэрбээр өнгөрсөн 2014 оны 11 сард ажлаа хүлээлгэн өгсний дараахан авто осолд өртөж хэсэг зуур Солонгост эмчилгээ хийлгэжээ.

Тэрбээр өчигдөр буюу 2015 оны 01 сарын 22-нд албан ёсоор ажилдаа орсон байна. Энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Өнөөдрөөс ажилдаа орлоо. Миний биеийг асууж, байнга санаа тавьж байсан та нартаа баярлалаа” хэмээн мэдэгдсэн байна.

Одоо тэр “өндөр” сайддаа бараа болж, хуучин алдаагаа засан ард түмэндээ зөвөөр үнэлэгдэх “зөв монгол хүн” болох л үлдэж байна.

Г.Эрдэм 

Ugluu-logo9

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …