Орчин үед гоёлын элдэв төмөр зүүлт ихээр худалдаалагдах болсон нь сайн гэхээсээ муу тал нь илүүтэй.
Хямд үнэтэй металл гоёлын зүүлт нь ихэнхдээ чанар муутай байдаг тул эрүүл мэндэд маш хортой байдаг.
Өсвөр насны охид хөвгүүд төмөр эдлэлээр гоёж, уруул болон хамар, чихээ цоолж янз бүрийн төмөр гархи зүүх болсон нь ургаж төлжиж буй тэдний хувьд хүсээд байх зүйл биш.
Төмөр зүүлтийг никель, кобальт зэрэг төмөрлөгөөр хийдэг бөгөөд эдгээр металл нь хүний биед, тэр дундаа хүний нүдний эвэр бүрхэвчийг үрэвслүүлж, уураг тархинд хортой нөлөө үзүүлдэг нь нэгэнт нотлогдсон.
Хортой металл нь эхлээд хөлс ялгаруулж дараа нь цус гарч улмаар нүдэнд шууд нөлөөлж нүдний эвэр бүрхэвчийг хурц үрэвслүүлж аажмаар хараагүй, сохор болгох аюултай.
Зарим металл гоёл улайлт, загатнаа, яршилт үүсгэж, харшил ч өгдөг.
Нэгэнт ийм эмгэгтэй болсон бол энэ аюулаас мултрах ямар ч арга байхгүй гэж эмч нар анхааруулж байна.
Иймд, бусдад гоё сайхан харагдах гэж өөрийнхөө эрүүл мэндээр тоглож, биедээ элдэв металл зүүж болохгүй.
Эрүүл мэндээрээ дэнчин тавьж ганц олдсон амьдралдаа засахын аргагүй алдаа гаргаж бие махбодио гэмтээхээс болгоомжилж яваарай !