Үндэсний их баяр цагаан сартай холбогдуулан Монголын Залуучуудын Холбооноос “Монголоороо гоёцгооё” үзэсгэлэн худалдааг санаачлан Залуучуудын бизнес төв, Сургалт судалгааны Полиси төвтэй хамтран зохион байгуулахаар болжээ. Уг үзэсгэлэн нь Монголын Залуучуудын Холбоо ЗАЛУУСЫН НЭЭЛТТЭЙ танхимд 2015 оны 02 дугаар сарын 02-08-ны өдрүүдэд үргэлжлэх гэнэ.
“Монголоороо Гоёцгооё” үзэсгэлэн нь үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин Монгол бараа бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах зорилготойгоор чанартай, баталгаатай, эдэлгээтэй бүтээгдэхүүнийг дэлгэж, Монгол ёс заншилаа дээдлэх, бахархах сэтгэлгээг залуучуудад түгээх аж. Энэ үзэсгэлэнд оролцох байгууллагууд нь 30-40% хямдрал зарлаж, чанартай бараа бүтээгдэхүүнээр хэрэглэгчиддээ бэлэг барихаар төлөвлөж байгаа юм байна.
Үзэсгэлэнгийн талбайг 1 сарын 30,31, 2 сарын 1-ны өдрийн 10.00-18.00 цагийн хооронд олгох тул оролцогч дурдсан цагт ирж талбайгаа авч стэндэнд нэр хаяг, сурталчилгааны материалууд, лангуу, ширээ сандал, өлгүүр гэрэлтүүлэг, бараа бүтээгдэхүүнээ өрж хураах зэргийг бүрэн бэлтгэж засал тохижилтын ажлыг гүйцэтгэж дуусгах юм байна.