Жирэмсэн үед өндөр өсгийтэй гутал өмсөж болох уу?

jiremsen-middle-165x150Жирэмсэн хүн өндөр өсгийтэй гутал өмсөж болох боловч энэ нь тийм ч тохиромжтой зүйл биш гэдгийг эмч нар хэлж байна. Жирэмсэний хугацаа ахихийн хирээр ургийн жин томорч, тухайн хүний хүндийн төв өөрчлөгддөг учир өндөр өсгийтэй гуталтай явахад бэрхшээлтэй болж ирдэг. Жирэмсэний эхний гурван сарын хугацаанд хүндийн төв өөрчлөгдөггүй ч өндөр өсгийтэй гутал өмсөх нь илүү их доргилт өгөх хандлагатай байдаг тул умайн булчингийн тонусыг ихэсгэх сөрөг нөлөөтэй гэж байна. Эмч нар ихэвчлэн жирэмсэний 25 долоо хоногтойгоос намхан ултай гутал өмсөхийг зөвлөж байна. Энэ нь ялангуяа нурууны өвдөлт илэрсэн эмэгтэйчүүдэд илүү ач холбогдолтой гэнэ. Жирэмсэний сүүлийн хагасд хүндийн төв өөрчлөгдсөний улмаас унах, бэртэх эрсдэл нэмэгдэг тул анхаарал болгоомжтой байж, өөрийн болон бяцхан үрийнхээ эрүүл мэндийг хамгаалаарай.

Ugluu-logo9

Санал болгох мэдээ

Өнөөдөр Олон улсын эпилепсийн өдөр

Дэлхий даяар нийт 60 сая гаруй эпилепситэй хүн амьдарч байна. Монгол Улсад эпилепси оноштой 1933 …