Хавдрын шинж тэмдэг илэрсэн эмэгтэйчүүд гурав дахь шатлалын эмнэлэгт үзүүлнэ

3076632059_6r7UteX5_4107669465_c0934488725B15DУлсын хэмжээнд умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдийн өвчлөлөөс хоёрдугаарт, нийт хүн амын хорт хавдрын нас баралтын дөрөвдүгээр шалтгаан болж байна. Өвчний гаралт цаашид нэмэгдэх хандлагатай нь эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлогоонд хамрагдах талаар мэдлэг дутмаг байгаатай холбоотой гэдгийг эмч мэргэжилтнүүд сануулсаар буй.

Эрүүл мэндийн байгууллагын тоо баримтаас харахад хөхний хорт хавдрын тархалт 2000-2008 оны хооронд 12.5-20.6 үүнээс үүдэлтэй нас баралт 100 000 хүн амд 0.8-1.3 болж нэмэгдсэн байна. Харин умайн хүзүүний хавдрын тархалт 38.8-68.4 үүнээс шалтгаалсан нас баралт 100 000 хүн амд 3.4-4.0 болж өсчээ. Хөх, умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлуудын дийлэнх нь 35-аас дээш ялангуяа 45-64 насныханд өндөр, мөн эдгээрийн дийлэнх нь буюу 80-88 хувь нь хожуу үе шатандаа оношлогдож байгаа нь нийгмийн эрүүл мэндийн анхаарал татсан асуудал юм. Тиймээс Монголын Мянганы сорилтын сангаас энэ сарын 1-нээс эхлэн 40-өөс дээш насны эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээг орон даяар хийж байна.

ЭМЯ-ны ЭТБЗХГ-ын орлогч дарга Я.Амаржаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

-Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг хэрхэн хийгдэж байна вэ?
-Мянганы сорилтын сангаас умайн хүзүү, хөхний хорт хавдар, зүрх судасны өвчин,  чихрийн шижин өвчний шинжилгээг 40-өөс дээш насныханд үнэ төлбөргүй хийж байна.  Одоо умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх үзлэг явагдаж байгаа. Тус үзлэг, шинжилгээг  аймаг, сум, дүүрэг, хорооны эрүүл мэндийн байгууллага, эмч нар хамтран хийж байна. Өрхийн эрүүл мэндийн төв, дүүрэг, сумдын нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн эмэгтэйчүүдээс хорт хавдрын шинж тэмдэг илэрвэл гурав дахь шатлалын эмнэлгүүдэд үзэж байна.

-Эмэгтэйчүүд үзлэгт ирэхдээ юуг анхаарах вэ?
-Сум, дүүргийн нэгдсэн эмнэлгүүд, өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан үзлэгт ирэхдээ биеэ хэрхэн бэлдэх талаар зөвлөгөө авах боломжтой. Мөн эмнэлэг бүр хуваарийн дагуу үзлэг хийж байгаа. Эмэгтэйчүүд сарын тэмдэг ирээгүй үедээ шинжилгээ өгөх, шинжилгээ өгөхөөс өмнөх хоёр  хоногт үтрээний угаалга хийгээгүй, тампон, лаа, тос, эм хэрэглээгүй байх ёстой.

Үзлэг, шинжилгээ хийх багаж, төхөөрөмж хангалттай юу?

-ММСС-аас үзлэг, шинжилгээнд хамрагдах хүнд ямар багаж, эм хэрэгтэй гэдэг тооцоо судалгааг гаргасан. Төслийн хүрээнд хангамж хангалттай хийгдсэн. Мөн эрүүл мэндийн байгууллагууд өөрийн боломжоор эм, багажийг сайн хангасан байгаа. Улс даяар өрнөж байгаа ажил учраас эм, багаж, төхөөрөмжийн дутагдал гаргахгүй байхаар ажиллана.

 Ugluu-logo9

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …