Реал Мадрид хамгийн их орлоготой клуб

olloo_mn_1421976223_realДелойтте санхүүгийн байгууллагаас жил бүр гаргадаг хамгийн их ашиг орлогтой клубуудын жагсаалт гарчээ. Уг жагсаалтыг зөвхөн орлого дээр үндэслэн гаргадаг юм. Испанийн Реал Мадрид клуб энэ жилийн жагсаалтыг тэргүүлжээ.
Реал энэ жагсаалтыг 10 жил дараалан тэргүүлж байна. 2013-14 оны улиралд Испанийн нийслэл хотын баг 459,5 сая фунт стерлингийн ашиг олсон байна. Энэ нь өнгөрсөн 2012- 13 оны улирлын ашигаас 25 сая фунтээр илүү буюу зургаан хувиар өссөн үзүүлэлт юм байна.
Өнгөрсөн улиралд ашиг орлогоороо хоёрдугаар байрт бичигдэж байсан Барселона клуб энэ удаад жагсаалтын дөрөвдүгээр байр луу ухарчээ. Каталоны баг 405,2 сая фунтыг олсон байна. Тэгвэл
өнгөрсөн жил дөрөвт орж байсан Манчэстэр Юнайтэд энэ удаагийн жагсаалтын хоёрдугаар байрт бичигдлээ. Английн примьер лигийн бусад дөрвөн баг Манчэстэр Сити зургаа , Челси долоо, Арсенал найм, Ливэрпүүл ес эхний 10 дугаар байрт багтжээ.
Английн примьерлигт өнгөрсөн улиралд өрсөлдсөн 20 баг бүгд ашиг орлогоороо тэргүүлэгсдийн эхний 40-т багтаж байгаа нь тус лигийн нэр хүнд болон телевизийн гэрээний орлого хэр байгааг илтгэж байна.
Германы багуудаас Байерн Мюнхэн жагсаалтын гуравдугаар байрт 407,7 сая фунтын ашигтай бичигдсэн бол Францын багуудыг ПСЖ клуб тэргүүлж жагсаалтын тавд , харин италийн багуудыг Ювэнтус тэргүүлэн жагсаалтын эхний аравдугаар байрт багтжээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …