Өөрийнхөө үхлээр биднийг гайхшруулж байгаа нэгэн бол Итгэл хамба билээ. Түүнийг 1927 онд оршуулж, 2002 онд гаргасан. 75 жилийн хугацаанд түүний биенд ямар ч өөрчлөлт гараагүй ба амьд юм шиг сууж байгаагаар барахгүй хөлс нь гарч байдаг хэмээн Гэгээнтэн рүү очсон хүн бүр сүсэглэн дээдэлдэг. Тэгвэл энэ гайхамшгийг хямд өртөгөөр үзэх сайхан боломжийг Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх ЗАлуучуудын Аялал Жуулчлалын Төв Корпорици санал болгож байна. Уг корпораци нь 2015 оны 2 сарын 8-10 хооронд Улаан-Удэ хот – Итгэлт Хамбын аяллыг зохион байгуулах гэж байна. Аялал нь Улаанбаатар – Улан –Удэ – Итгэлт хамба – Улан –Удэ – Улаанбаатар гэсэн маршрутаар явах бөгөөд аяллын зардал нэг хүний 290,000 төгрөг байх ажээ. Энэхүү үнийн дүнд автобус унаа, зочид буудал, өглөө цай , өдрийн хоол , оройн хоол, Орос хэлтэй хөтөч тайлбарлагч тус тус багтаж байгаа юм байна. Итгэл хамба өөр дээрээ ирсэн бүхний амьдрал ахуй, ажил төрөл болон аливаа бусад зүйлсийг нь нийгмийн амьдралд ойртуулан хөгжүүлж чаддагийг бодит баримтууд харуулдаг.
Хэрэв та үнэн сэтгэлээс сүсэглэж чадвал:
– Итгэл хамбаас маш их эерэг энерги ирж хүмүүст шингэдэг, ингэснээр таны амьдралд урьд байгаагүй өөрчлөлт гарах болно.
– Итгэл хамбад мөргөснөөр авто осол, онгоцны осол, хүнд өвчин зэргээс гайхалтайгаар хамгаалагддаг.
– Итгэл хамба өөр дээрээ ирсэн бүхний амьдрал ахуй, ажил төрөл болон аливаа бусад зүйлсийг нь нийгмийн амьдралд ойртуулан хөгжүүлж чаддагийг бодит баримтууд харуулсаар байгаа юм .