Та даралт ихсэх өвчнөөр өвчилсөн юм биш биз

46c71202-cc48-4f22-8d47-86bf6266fe7aЦусны даралт ихсэх өвчнөөр  голдуу өндөр настнууд өвчилдөг гэсэн ойлголт өнөөдөр үгүй болжээ. Эл өвчнөөр өвчлөгсдийн нас залуужиж 30  хүрээгүй залуус өвчилж,  нас барах болсон байна.

 Үүний шалтгаан нь иргэн бүрийн эрүүл мэндийн боловсролтой шууд холбоотой юм.

 Өөрөөр хэлбэл, цусны даралт өвчин залуужиж байгаа нь буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, агаарын бохирдол гээд олон хүчин зүйл нөлөөлж байгаагаас гадна  өдөржин компьютерийн ард суух дээрээс нь өөх тостой хайрсан хуурсан хоол байнга хэрэглэж байгаа нь өвчин үүсэх гол шалтгаан болж байгаа юм.

Цусны даралт өвчнөөр өвчлөгсдийн дийлэнх нь хотын иргэд байгаа гэсэн  судалгаа ч байдаг юм байна.   Судалгаагаарнасанд хүрэгчдийн 30 орчим хувь нь буюу гурван эрэгтэй, дөрвөн эмэгтэй тутмын нэг нь цусны даралт ихсэлттэй байдаг нь тогтоогджээ.

 Цусны даралт ихсэх нь толгой өвдөх, хүзүү хөших, нүд бүрэлзэх, чих шуугих, дотор муухайрах зэргээр илэрдэг байна. Хэрэв тоохгүй яваад байвал аажмаар хүндэрдэг ажээ.

Тиймээс даралтаа ихэсгэхгүйн тулд амьдралын эрүүл, зөв хэв маягийг эрхэмлэх хэрэгтэй ба залуу хүмүүс хоол хүнсээ тохируулж, хөдөлгөөн дасгал хийх нь зүйтэй гэдгийг эмч нар зөвлөж байна.

 Цусны даралт ихсэлтийг эрт эмчлэх, хянавал зүрхний шигдээс, зүрхний дутагдал, тархины харвалт болон бөөрний үйл ажиллагааны дутагдал үүсэх зэрэг олон өвчнөөс сэргийлх боломжтой юм.

Ugluu-logo9

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …